Ч.Сайханбилэгийн нэр түүхэнд юу гэж бичигдэх бол буюу Засгийн газрын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад Сайханбилэгийн  засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.  

Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд улсынхаа түүхэнд гавьяа, гайгаараа цоллуулан үлддэг. Урвагч, алуурчин, хөрш орны гар хөл, хэн нэгний хойд дүр, төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс татгалзаж, төрийн эргэлтийг цус гаргалгүй хийхэд хувь нэмэр нь буй, иргэндээ газар өмчлүүлсэн, их өрийг тэглэсэн, мянганы зам, бүртгэлийн тогтолцооны өөрчлөлт, таван төгөлдөршил, санхүүгийн реформыг эхлүүлсэн, их өрийн эзэн гээд нэр дурдахгүй бичихэд хэний тухай ярьж байгаа нь тов тодорхой түүх болон үлдсэн Ерөнхий сайдуудын нэрсийн жагсаалтын төгсгөлд тун удахгүй бичигдэх Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын нэр түүхэнд юу гэж үлдэх бол?

Өнөөдрийн байдлаар “Өр ширнээс айлгүй нэмж, өөрөө төлөхгүйдээ итгэж найдсан” гэж бичиж болохоор байна. Тавантолгойг “хувааж идэх” оролдлого хаашаа эргэхээс түүний түүхийн бичвэр ихээхэн шалтгаалах биз ээ. Ямартай ч түүний ард иргэдээсээ авч байгаа дэмжлэг энэ сард 4-өөс 7 хувь болж нэмэгдэж, муу үнэлгээ 17-оос 14 болж буурчээ.

Засгийн газар ипотекийг дахин сэргээсэн, зарим орон сууцны зээлийн /байрлалаас хамааруулан/ хүүг 5 хувь болгон бууруулсан, малчны зээлийн хүүг 29,5-аас 18 болгон бууруулж, цаашлаад 10 хувийн хүүтэй авах боломжийг бүрдүүлсэн зэрэг шийдлүүд иргэдэд таалагдаж байгаа нь энэ судалгааны дүнд бодит нөлөөллөө үзүүлжээ.

 


 

 Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 03-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 03-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. 
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.


avatar
    • боль
    • 103.57.95.*

    Монголчуудын ирээдүйд идэх алтыг идсэн, зэсийг идсэн одоо түлшийг нь ядаж үлдээ шуналын туламнуудаа. дэлхий энергийн хямралд орох гэж дор бүрдээ түгшиж байна. та нар шиг мал алга энэ дэлхийд.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%