Монгол Улсын гадаад өрийн тойм

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын гадаад өр сүүлийн 5 жилд 3.2 дахин өсч, 2015 оны байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Зураг 1. Монгол Улсын гадаад өрийн бүтэц, динамик (тэрбум ам.доллар)


2015 оны байдлаар Монгол Улсын гадаад өрийн 18 хувийг хадгаламжийн байгууллагын (төв банкыг оруулсан) гадаад өр бүрдүүлж байгаа бол үлдсэн 82 хувийг нь хадгаламжийн бус байгууллагуудын өр бүрдүүлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд хадгаламжийн байгууллагын гадаад өр 3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол хадгаламжийн бус байгууллагуудын гадаад өрийн хэмжээ 12 тэрбум ам.доллараар огцом нэмэгджээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь дэлхийн улсуудын түвшинтэй харьцуулахад

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь дэлхийн улсуудын түвшинтэй харьцуулахад хамгийн өндөр буюу 2014 оны байдлаар ДНБ-ий 173 хувьтай тэнцэж байна. 

Бага орлоготой улсуудын гадаад өр нь ДНБ-ийхээ 8 хувьтай тэнцэж байгаа бол дундаас доош болон дээш орлоготой улсуудын гадаад өр нь ДНБ-ийхээ 21 хувьтай тэнцэж байна. 

Харин ДНБ-д харьцуулсан гадаад өрийн хэмжээгээр манай улс бага орлоготой улсуудын дунджаас 20 дахин өндөр, дундаас доош болон дээш орлоготой улсуудын дунджаас 8 дахин өндөр байна. 

  • Хаштагууд:
  • #debt

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5094

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%