Нийтлэл 05 сарын 11, 2016

Долларын индекс 15 сарын хамгийн бага түвшинд хүрч, алтны ханш өслөө

Америкийн долларын индексийг (USDX, DXY) анх 1973 оны 3 дугаар сараас тооцож эхэлсэн ба Евро (57.6%), Японы иен (13.6%), Фунт стерлинг (11.9%), Канадын доллар (9.1%), Шведийн крон (4.2%), Швейцарын франк (3.6%) гэсэн 6 валютын жигнэсэн геометр дунджаас бүрддэг байна.

Бид өмнө нь долларын эрэлт багассанаас долларын ханш буурч байгааалт болон мөнгөний ханшийн харьцаа үзүүлэлтийн түүхэн өөрчлөлт, дэлхийн ихэнх улсуудад бага инфляцтай байгаагаас алтны ханш өсөх хандлага давамгайлж байгаа талаар мэдээлж байсан. Харин уг хандлага үргэлжилж өнгөрсөн долоо хоногт Америк долларын индекс сүүлийн 15 сарын хамгийн бага түвшинд хүрч, алтны ханш үргэлжлэн өсөх хандлага ажиглагдсан.

Судлаачид долларын ханш үргэлжлэн суларч байгааг үндсэн 3 хүчин зүйлээр тайлбарлаж байна: 

  • Бодлогын хүүг өөрчлөх нь валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөтэй байдаг. Энэ сард Японы төв банк бодлогын хүүгээ өөрчлөөгүй (2016 оны 1 дүгээр сард бодлогын хүүг -0.1% түвшинд бууруулсан) хэвээр үлдээсэн.
  • Холбооны нөөцийн сан мөн хүүний түвшинг өөрчлөөгүй ба зарим шинжээчид 2016 онд хүүг өсгөхгүй гэж хүлээж байна. Сүүлийн үед АНУ эдийн засаг сааралттай байгаа ч хүү өсгөхгүй хэвээр байгаа юм. 
  • Түүхий эдийн үнийн өсөлт нь мөн долларын ханшийг сулруулж байна. Түүхий эдийн үнэ өсөх нь түүхий эд экспортлогч орнуудын ханш долларын эсрэг чангарах төлөвтэй болгодог байна.

Түүхэн хугацаанаас доллар болон түүхий эдийн үнийн сөрөг хамаарал ажиглагддаг. Доллартай хамгийн хүчтэй сөрөг хамааралтай түүхий эд бол алт юм. Алт болон долларын корреляц нь алтны эрэлтийг илэрхийлэгч үзүүлэлт гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл арилжаанд оролцогчид долларын ханшийн сулралтаас хейдж (эрсдэлээс зайлсхийх) хийхийн тулд алтыг худалдаж авдаг. Гэхдээ эдийн засгийн хямралын үед энэ хамаарлын хүч буурах тохиолдол бий.

Эх сурвалж: www.seekingalpha.com, research.stlouisfed.org

Сэтгэгдэл бичих

arrow icon