Нийтлэл 05 сарын 11, 2016

БНХАУ-ын 2016 оны 1-р улирлын нүүрсний зах зээлийн тойм

БНХАУ-ын нүүрсний олборлолт болон цэвэр импорт 2016 оны 1-р улиралд буурсан бөгөөд буурч байгаа эрэлт, илүүдэл хүчин чадал уг салбарт сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.

Нийлүүлэлт

Хятадын нүүрсний олборлолт 1-р улиралд жилийн өмнөхөөс 5.3%-иар буурч 811.27 сая тн болсон. 3-р сард 293.8 сая тн-ыг олборлосон нь жилийн өмнөхөөс 4.5%-иар буурсан үзүүлэлт юм. Цэвэр импорт 1-р улиралд 45.67 сая тн болж 5%-иар буурсан. Хятад 1-р улиралд нийт 48.46 сая тн нүүрс импортолсон бол 2.79 сая тн-ыг экспортолсон.

Эрэлт

Хятадын нүүрсний хэрэглээ эхний улиралд 910 сая тн болж жилийн өмнөх дүнгээс 3.7% буурсан. Нүүрсний цахилгаан эрчим хүч гаргаж авахад зориулсан хэрэглээ 4.3%-иар буурч 470 сая тн, гангийн үйлдэрлэл дэх хэрэглээ 5.4%-иар буурч 150 сая тн болсон бол барилгын материал, химийн үйлдвэрлэл дэх нүүрсний хэрэглээ тус бүр 2.4%, 7.4% өсч 100 сая тн, 70 сая тн болсон.

Хятадын нүүрсний борлуулалт эхний 3 сар 722 сая тн болж 7.8%-иар буурсан бөгөөд үүнд Хятадын төрийн өмчит томоохон компаниудын худалдан авалт 383 сая тн болж 2.6%-иар буурсан нь голлон нөлөөлсөн. Хятадын нүүрсний 3-р сарын борлуулалт жилийн өмнөх хэмжээнээс 3.5%-иар буурч 266 сая тн болсон 3-р сард төрийн өмчит томоохон компаниудын худалдан авалт 4.4%-иар өсч 131 сая тн нүүрс худалдан авсан.

Тээвэр

Хятадын төмөр замын нүүрс тээвэр 2016 оны 1-р улиралд жилийн дүнгээр 11.3%-иар буурч 476 сая тн-д хүрсэн. Үүний 159 сая тн-ыг нь 3-р сард тээвэрлэсэн. Харин томоохон боомтуудын тээвэр 155 сая тн болж жилийн өмнөхөөс 2.9%-иар өссөн.

Овоолго

2016 оны 3-р сарын эцсийн байдлаар Хятад улсын хэмжээнд 115 сая тн нүүрсний овоолго байгаа нь жилийн өмнөөс 9.4%-иар буурсан, оны эхнээс 10%-иар буурсан дүн болж байна.

Томоохон цахилгаан станцууд 3-р сарын эцсийн байдлаар 59 сая тн нүүрсний нөөцтэй байгаа нь жилийн өмнөхөөс 6.4%, оны эхнээс 20.1% буурсан үзүүлэлт юм.

Үнэ

Хятдын зүүн эргийн Qinhuangdao боомт дээр 5,500 Kcal/kg NAR нүүрсийг 3 сарын 31-ны өдөр оны эхнээс 4.5%-ийн өсөлттэй, жилийн өмнөхөөс 13%-ийн бууралттайгаар НӨАТ орсон 382 юань/тн (59.03 ам.доллар)-оор худалдаалж байна. Харин 5,000 Kcal/kg NAR нүүрсийг 343 юань/тн (53.00 ам.доллар) –ын үнэтэй байна. 

Хөрөнгө оруулалт

 2016 оны 1-р улиралд Хятад нүүрсний уурхай, угаах үйлдвэрүүддээ нийт 30.2 тэрбум юань буюу 4.66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь өмнөхоос 24.5% буурсан.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon