Нийтлэл 05 сарын 13, 2016

Тойргуудад хуваарилсан мандат тус бүрт хэдэн хүн ногдох вэ?

 Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтээр нь баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. Тойрог бүрийн нэг мандатад хэдэн хүн ногдохыг доорх графикт харууллаа.

Дээрх графикаас харвал гурван мандаттай Хэнтий аймгаас сонгогдох УИХ-ын нэг гишүүн 23700 хүнийг төлөөлөх бол нэг мандаттай Булган аймгаас сонгогдох гишүүн 60800, Сүхбаатар 56500, Дундговь 49900 хүнийг төлөөлөх аж. Түүнчлэн хамгийн их хүн амтай Хөвсгөл аймгаас сонгогдох УИХ-ын гурван гишүүн тус бүртээ 40466 хүнийг төлөөлөх бол ижил мандаттай Увс аймгаас сонгогдох гишүүн тус бүр 27000 мянган хүнийг төлөөлж ажиллах болно. 

Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их хүн амтай гэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр зургаан мандат хуваарилагдсан. Баянзүрх дүүргээс сонгогдох гишүүн тус бүр 50700 хүнийг, Сонгинохайрханаас сонгогдох нэг гишүүн 46200 хүнийг төлөөлнө. Тэгвэл Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргүүдэд хуваарилсан мандат 4 боловч сонгогдсон нэг гишүүнд ногдох хүн нь 47200 юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon