Монголын нинжа нар буюу маргаашийн төлөө чимх найдвар

Улаанбаатараас 350 км зайд орших Заамарт  уурхайн олборлолтоос хэзээ хэзээгүй нурсан ч гайхахааргүй олон том нүх үлдсэнийг өөрийн нүдээр үзэв. Тэндэхийн уул толгодоор уул уурхайн том компаниудын сүүдэрт далдлагдсан мянга мянган нинжа нар ажиллана.

Аюултай, албан бус бүхэл бүтэн нэг салбарыг бүтээж буй тэдгээр хүмүүс нээлттэй үлдсэн цооногт орж, үрлийн чинээ алтны төлөө шавар лаг ухаж өнжинө.

Алтны шороо, хүдэр хийсэн ногоон үүрэгнээсээ болоод мэлхий нинжа гэх нэр хүртсэн тэдгээр мянга мянган ажиллах хүч нийгмийн шилжилт, зуднаар алдсан ажил ахуйгаа хайж энэ салбарт нэгджээ. 

Аюултай, бохир заваан эрэл хайгуулынхаа дүнд нинжа нар өдөр тутам 5-10 доллар олдог, энэ нь зарим эмч, багш, төрийн албатуудын өдрийн орлогоос өндөр.

ТББ болон төрийн байгууллагын гаргасан таамаг тооцоогоор нинжа нар 2013 онд гэхэд 5 тонн алт ухаж гаргаж, өдөр тутам 8 долларын орлого олжээ. 

Амар амьдрал биш. Зарим малтагчидтай доош бууж халуунд, тоосонд, дуу чимээнд, хурууны үзүүрээ ч олж харахын эцэсгүй хонхорт өнгөрүүлсэн 40 минут надад нэг зуун шиг л санагдаж байв. Гарч ирээд тийм нүхэнд өдөрт 10 цаг зарцуулдаг тэр хүмүүсийг би өөр нүдээр харах болсон билээ.

Ямар ч аюулгүйн хамгаалалт, бүтэц, орчин үеийн багаж хэрэгсэл байхгүй цооногийг харж байхнээ  "Алтны Эрэл"-ийн эрин үе рүү цаг хугацааны аялал хийж байгаа ч юм шиг санагдаж ирнэ. 

Томчуудын хамт хүүхдүүд ч гэсэн харанхуй цооногт олон цагаар, хүнд чулуу шороо зөөж, хүйтэн усанд орж алт хайж  ажиллана.

Тэд баялгийн төлөө, баяжихын төлөө энэ цооног руу татагдаж ирсэн, гэхдээ санасандаа хүрсэн нь цөөхөн. Алт ухах ажил тэдэнд ч, газар нутагт нь ч сайн сайхныг авчирсан нь үгүй.

Алт угаахад хэрэглэдэг цианид, мөнгөн ус нинжа нарын өөрсдийнх нь эрүүл мэнд төдийгүй, орчны байгаль орчин, тэнд нутаглах малчид, тариаланчдад ч аюул занал учруулж ирлээ.

Алт мөнгийг нь ухаж дууссан уурхайн талбараас ахиад ямар нэг үржил, амьдрал төсөөлөхийн аргагүй сэглэгдсэн газар хонхойж үлдэнэ.

Тэндээс нинжа нар дараагийн талбай руугаа очно, сэглүүлж нооройсон газрын гүнд нуугдсан чимх алтны төлөө харанхуй цооногт хэчнээн цагаар ажиллах амьдрал үргэлжилнэ...

 

Эх сурвалж: Фото зурагчин Алваро Лайзын maptia.com вэбсаитад нийтэлсэн сурвалжлагаас.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%