Нийтлэл 06 сарын 30, 2016

Яагаад Монголчууд Самандын Жавхланг сонгов?

Бөхчид дуучид яруу найрагчид дэвшлээ гэсэн шүүмжлэл олны дунд өрнөж байсан ч Самандын Жавхлан хамгийн олон санал, хамгийн олон итгэл өвөрлөж ирэх УИХ-д түмнийг төлөөлөн суух боллоо. Монголчууд Жавхланг сонгохдоо нэлээн хэдэн мэссэж улстөрчдөд дайлаа:

Нэгт, хуурамч попуудаа—баяртай! Ажил хийдэггүй ч яриа чинь уул нь уйдаахгүй марзан, Уянга Ганбаа Гүндалай гурав аа! Гэхдээ тѳрийн ордонд маань архидаад, гуравдагч хүчнийг хорлоод, солгой хоолойгоор дуулаад биднээр тохуурхвал Жавхлангаар солилоо та хэдийг!

Харин "Буян" Жагаа, та барьцалгүй мѳрѳѳрѳѳ бизнесээ хий. Эдийн засагтаа хувь нэмрээ оруул. Дуучныг улстѳрч болгосон нь шалтгаантай —хэн нь ч ялгаагүй олигтой ДНБ бүтээдэггүй улс.

Хоёрт, бие даагчдаа—баг болцгоо! Хэчнээн мундаг боловсрол мэдлэг туршлага байгаад нэгдэж чадахгүй юм бол Та нарыг Жавхлангаар орлууллаа! Бѳх эсвэл дуучин байна уу, хууль эдийн засгийн доктор байна уу, ганцаараа бол шальтай ялгаагүйг бид ойлгосон!

Гуравт, эмэгтэйчүүдээ—журамтай бай! Та нар боловсрол карьерээр эрчүүдээ тасархай хаясан. Харин улстөрд л дуу хоолой чинь дутаад байгаа тул энэ удаагийн түүхэн рекорд болох 13 гишүүн ч уул нь цѳѳхѳн байна. Гэхдээ Анужиндах юм бол ганц үг гадаадаар хэлдэггүй ч Жавхлангаа сонголоо!

Тэгээд эцэст нь, хамгийн аюултай жинхэнэ популистуудаа—тѳр барих ажлаас хол явцгаа! Төрд хийх ажил бол улс орны бодлого. Харин яриад байгаа аж ахуйн ажлууд чинь бизнесийнх. Тэгээд ирээдүйгээс маань мөнгө хулгайлаад дураараа цацсанаа —“бүтээн байгуулалт”! Карманаас маань дээрэмдээд хямд зээл, бэлэн мөнгө тарааснаа— “сайн хөтөлбөр”! Эмзэг жижигхэн эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд нэмээд хутгаар сийчснээ ингэж тайлбарлахаар чинь итгээд саналаа худалдчих тэнэг гуйлгачин гэж санаа юу?!

Омог бардам монгол хүнтэй ингэж харьцвал бүгдийг чинь гудамжинд хѳѳж гаргана! Үндэсний бахархлаа ярьдаг Жавхлангаа бид гаргалаа! Үхэр тэргээр яаж Lexus гүйцдэгийг та нарт харуулья. Хог новшноосоо салтал чинь ахиж та нартай ярих зүйл байхгүй! Түвшинбаяр аваргаа ч та нартай нийлүүлэхийг хүссэнгүй, Олимпийн дэвжээ бол түүний байх ёстой газар!

МАН харин нүдээ нээгээд сайн харж ав! Хулхи попууд, тархай бутархай бие даагчид, популист алуурчдыг бид ингэж улстѳрѳѳс арчдаг юм. Мэдлэг чадвар, жендер, үр дүнгээс илүү шударга ёс, үндэсний бахархлын тѳлѳѳлѳл болгож Жавхланг ганцааранг нь их хуралд суулгалаа. Харин МАН-ын 65 суудалд 40 шинэ хүн, дэвжээ андуурсан 3 аваргыг нь ч оруулсан ч та нараас бол бодлогын үр дүнг нэмж шаардна. Зѳвхөн тал нутаг тѳдийгүй, бѳмбѳрцѳг даяар хямрал үргэлжлэх тѳлѳвтэйг ойлгож байна уу? Зарим үлгэрийн амлалт чинь хэрэгжих эсэхийг хараад сууж байх хүмүүс ч гудамжаар нэг боллоо. Амласан шигээ мандуулж чадахгүй бол ахиад 4 жилийн дараа хэнээр шүүлгэхээ сайн мэдэж авцгаа!

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2016-07-04

    улс төрийн мэдлэг нимгэн ардуудад Жавхлан нь ойр байлаа гэж.

    • Зочин
    • 2016-07-02

    Estoi goe helj Javhlan yadahdaa eh ornoo hudaldahgui baihaa Mongolchuud eersdiig ni dord uzsen deerengui zandalchdad mai gesen shuudee

    • Зочин
    • 2016-07-01

    zasagii-n gazar gej baisan baigaagui bolgono doo uul ...

    • Зочин
    • 2016-07-01

    Жавхлан их зүчичйл хүн.Юу ч хийгээгүй вайж гэнэт сонгуулиар гарч ирээд УИХ гишүүн болно гэж сэрүүн зүүдлэгсэд ичиг ичиг энэ жижиг намууд нэгдэчадахгүй ичиг ичиг

    • MOngol
    • 2016-07-01

    Нийтийн дуу сонсонгоо бөх үзээд байж дээ, цөмөөрөө хахахахха

    • Эрдэнэбат
    • 2016-07-01

    Жавхландаа амжилт !!!

    • Бямбасүрэн
    • 2016-07-01

    Шалтгаан нь ердөө ан с арвин, ман с анужин дэвшиж байгаа тойрогт таарчихсан юм. Би ч ямар тэр хоёрт өгөлтэй биш гээд жавхланд өгч орхисон. Тойрог дээр аз таарчихсан

    • 123
    • 2016-07-01

    хөдөө гаруудаар хот дүүрчээ

    • Зочин
    • 2016-07-01

    За яг л хэлье гэсэнг маань эвтэйхэн хэлчихсэн байна шүү.

arrow icon