Хүүхдийн хөгжилд тустай 'Багачуудын музей'

Таны санаанд музей гэхээр чимээгүй орчинд эртний эдлэл хэрэглэл, түүхэн олдворууд, ан амьтадын чихмэлийг шилэн хоргоны цаанаас үздэг дүр зураг бууж байна уу? 

Харин одоо музей гэдгийг зөвхөн  чимээгүй орчинд эртний ховор олдворыг шилэн хоргоны цаанаас  үзнэ гэдэг ойлголт  Азидаа шинэлэгт тооцогдох “Багачуудын музей”-г нээгдэх цагаас эхлэн ард хоцрохнээ.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ үргэлж шинэ зүйлийг бие даан  сурч мэдэж байгаасай гэж  хүсдэг.  7-с дээш насны хүүхдүүд шинжлэх ухаанд суурилсан музей үзвэл тохиромжтой байдаг бол 2-7 насны хүүхдүүд тоглонгоо эд юмстай танилцаж суралцдаг  учраас тэдэнд тохирох үзмэрүүдтэй, тоглох орчинтой музейг үзүүлэх хэрэгтэй.

Ийм музейг “Childrens museum” буюу “Багачуудын музей” гэж нэрлэдэг байна.

Манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулах “Багачуудын музей” Шангри-Ла Моллд   энэ сарын 22,23-ны амралтын өдөр нээлтээ хийх юм байна.

Тус музейтэй танилцвал. 

Эхний үзвэр болох "Барилгачин найзууд" бүтээлийг энэ төрлийн музейн үзмэр 20 гаран жил бүтээсэн туршлагатай  Канадын дизайнерийн компани өөрсдийн туршлагадаа үндэслэн аюулгүй байдлыг бүрэн хангаж бүтээсэн байна.

Хүүхдүүд  музейд орохдоо аюулгүй малгай өмсөөд аялалаа эхлэнэ.  Үүнээс хүүхэд өөрийгөө аюулаас урдчилан хамгаалах аргад суралцна.

 Дараа нь барилгынхаа  скиз зурагт анхаарч эвлүүлнэ, тоосгоор хана өрж, сантехникийн хоолойг холбож, ханын өнгө будаг ямар байхаас эхлүүлээд хөшигний өнгөө хүртэл өөрөө сонгоно.

Музейн үзмэр (тоглоом), эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмж  бүгд хүүхэд тоглож наадах зориулалттай. Эдгээр нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сониуч байдалд тун тохиромжтой учраас сурч мэдэхэд  тустай юм байна.

Энэ төрлийн музейн үзмэрүүд  хүүхдээс хөдөлгөөний эвсэл, сэтгэн бодох чадвар шаардаж байгаагаараа онцлог ажээ.

Музейг хүүхдийн тоглоомын төвтэй андуурч болохгүй. Энд хүүхдүүд тоглонгоо мэдлэг олж авч, суралцаж хөгждөг. Тоглоомын төвөөс ялгарах зүйл нь хүүхэд ганцаараа тоглох биш бусад хүүхдүүдтэй нийлж тоосго өрж хана босгож, сантехникийн шугам холбож байгаа учраас багаар ажиллах, нийтэч занд суралцдаг байна.

 музеэйд хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт тоглож, тайлбарлуулж болдог юм.

Музейд нэг удаадаа 60 хүүхэд зэрэг тоглох боломжтой.Музейн ажилчид цаашдаа "Барилгачин найзууд" үзмэрээс гадна өөр олон төрлийн үзмэр гаргахаар төлөвлөжээ. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5130

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%