ХУУЧИН ОРОН СУУЦ ХЭДЭЭР ЗАРАГДАЖ БАЙНА ВЭ?

Бид 2016 оны байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хороолол бүрээр санамсаргүй түүврийн аргаар 95%-ийн итгэх магадлалтайгаар  нийт 760 хуучин орон сууцыг хамруулан УБ хотын хуучийн орон сууцны зах зээлийг судаллаа.

УБ хотын 2000 оноос өмнөх хуучин орон сууцны дундаж үнэ  сүүлийн  6-н сард 2 өрөө орон сууцны хувьд  тогтвортой байна.  Харин 1,  3, 4-с дээш өрөөтэй орон сууцуудын хувьд буурсан хандлагатай байна.

Судалгааны түүвэрт 2000 оноос хойш барилга нь нийт хуучин орон сууцны 63%-ийг эзлэж байна. Үүнийн дотор зах зээл дээр борлуулагдаж буй хуучин орон сууцны хувьд  ашиглалтанд ороод удаагүй 2013 оноос хойшхи барилга 31%-ийг эзлэж байна.

Зах зээлд дахин борлуулагдаж буй хуучин орон сууцны хувьд 2000 оноос өмнө баригдсан барилгуудын 5 болон 9 давхарын сууцнууд хамгийн ихээр худалдаалагдаж байгаа бол 2000 оноос хойш баригдсан барилгуудын 5, 9 болон 12-р давхарын сууцнууд хамгийн өндөр хувьтай худалдаалагдаж байгааг харж болно.

2016 оны 4-р сарын байдлаар  УБ хотын хуучин орон сууцны 1м.кв-ын дундаж үнийг өрөөний тоогтой харьцуулан судлахад дараах байдалтай байна.

Хуучин орон сууцны  дүүргүүдийн нийт дундаж үнэ  1м.кв - 1.8 сая төгрөг байна. Үнийг дүүргүүдээр харьцуулан үзэхэд  СХД –т хамгийн хямд буюу 1.3-1.4 сая төгрөг байна. Хамгийн өндөр үнэтэй нь СБД-т 2.1-2.4 сая төгрөг байна.

  

Хуучин орон сууцны үнийн өөрчлөлт

 2016 оны 3-р сарын байдлаар төвийн 6 дүүргийн хуучин орон сууцны үнийг урьд оны 3-р улиралын үетэй харьцуулан  үнийн өөрчлөлтийг  дүүрэг тус бүрээр судлан авч үзлээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хуучин орон сууцны үнэ ерөнхийдөө буурсан байна. ЧД болон ХУД-ын 1 өрөө хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр хувиар буюу 22-25%-иар буурсан байна. 2 өрөө байрны хувьд ЧД болон БГД-ийн хуучин орон сууцны үнэ 16-17%-ийг буурсан бол 3 өрөө байрны хувьд СХД болон БЗД-т байрлалтай хуучин орон сууны үнэ 10-14%-иар буурсан үзүүлэлтүүдтэй байна.

Харин СБД-т байрлалтай 3 өрөө хуучин байрны дундаж үнэ өмнөх оны 1-р улиралтай харьцуулахад 10%, ХУД-т байрлалтай 3 өрөө байрны дундаж үнэ 1%-иар тус тус өсчээ.

Орон сууцны дундаж үнийг дүүрэг тус бүрээр харахад ЧД-т 1 өрөө байр 62.1 сая буюу бусад дүүргээс өндөр, 2 өрөө байр СБД-т 115.0 сая төгрөг буюу бусад дүүргээс өндөр, 3 өрөө байр ЧД 164.8 сая буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлтүүдтэй байна.

 

Б.Билэгтсайхан

Судлаач, эдийн засагч

Барилга эм эн ХХК,

Судалгааны албаны дарга


avatar
    • Зочин
    • 112.72.15.*

    Үнэ хямд байгаа, хэрэглэгчид сонирхож байгаа хуучин орон сууцны хэрэгтэй судалгаа байна. Их мэдэгчид: Юу ч хийхгүй, худлаа цэцэрхэх хэрэггүй. Урдах ажлаа л сайн хий тэгвэл Монгол хөгжинө !!!!

    • ih medegch
    • 68.100.233.*

    muu sudalgaa bn

    • ih medegch
    • 68.100.233.*

    yasan zambraagui muu sualgaa ve

    • Зочин
    • 112.72.15.*

    хуучин орон сууцны үнэ илүү унасаар байна уу

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%