ҮЛ ХӨДЛӨХ: Оффисын зах зээл

Энэхүү судалгаанд одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон захиалга авч буй оффисыг хамрууллаа. 2010 оноос өмнө оффисын зах зээл төдийлөн идэвхитэй бус, тухайн үед нийлүүлэгдэж байсан оффисын барилгууд нь томоохон компаниудын өөрсдийн хэрэгцээнд зориулан барьсан оффисууд байв.  Харин сүүлийн 6 жилд энэ зах зээл идэвхитэй хөгжиж, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд УБ хотын 6 дүүрэгт байрладаг оффисын шинэ болон хуучин барилгуудыг судлан авч үзлээ.

Судалгаанд нийт 212  арилжааны үл хөдлөх хөрөнгө  хамрагдсан. Үүнээс 90.1% нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа төсөл байгаа бол үлдсэн 9.9% нь одоогоор ашиглалтанд ороогүй оффисийн төсөл байна.

 

  ОФФИСЫН БАЙРШИЛ

Дээрх оффисын 212 төслийн байршлын хувьд тархсан байдал нь төвийн 3 дүүрэгт нийт оффисын төслийн буюу 81,5% нь 173 нь байрлаж байна. Үүнээс үзэхэд хотын төвд оффисын барилгын төвлөрөл их байгаа нь ажиглагдаж байна.  Харин Сонгинохайрхан дүүргийн  хувьд хамгийн бага  хувьтай байна.

Зах зээл дээр буй оффисийн төслүүдийн хувьд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдийн 49% нь СБД байрлалтай бол ашиглалтанд ороогүй байгаа төслүүдийн 62% нь СБД-т байршилтай байна. Ашиглалтанд ороогүй оффисийн төслүүдийн 19% нь БГД-т, 9% нь ЧД-т байгаа бол СХД-т оффисийн ашиглалтанд ороогүй төсөл байхгүй байна.

Оффисийн төслүүдийг байршлын хувьд 3 бүсэд ангилсан билээ. Нийт оффисын 14% нь А бүсэд, 57% нь B бүсэд, 29% нь C бүсэд тус тус байрлаж байна. СБД-ийн хувьд B бүсэд хамгийн их буюу 67 төсөл, A бүсэд  22 төсөл хэрэгжиж байна. ЧД-ийн хувьд B бүсэд 25 төсөл, С бүсэд 10 төсөл хэрэгжүүлж байна.

 

ОФФИСЫН ТҮРЭЭСЛЭХ ҮНЭ

УБ хотын A бүсэд байрлах оффис 30-90 мянган төгрөг, В бүсэд 15-63 мянган төгрөг, С бүсэд 12-45 мянган төгрөгийн түрээсийн үнэтэй байна. 

Бүс тус бүрийн дундаж түрээсийн үнийг харахад А бүсэд байрлах оффисийн барилгуудын үнэ С бүсэд байрлах оффисын үнээс даруй 1.6 дахин, В бүсийн дундаж үнээс 1.5 дахин үнэтэй байна.

 

Хотын А бүсэд хамаарах СБД-т байрлах оффисын түрээсийн үнэ өнгөрсөн оны 8-р сарын үетэй харьцуулахад 6% буурсан буюу м.кв-ын үнэлгээ 55 мянган төгрөг, ХУД-т байрлах оффисын түрээсийн үнэ 9% буурсан буюу 57 мянган төгрөгний үнэлгээтэй байна. Харин ЧД-т байрлах оффисын түрээсийн үнэнд өөрчлөлт ороогүй байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4995

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%