Санхүүгийн ертөнц дэх технологийн хувьсгал буюу Финтек

21-р зуун гарцаа байхгүй мэдээлэл технологийн эрин зуун бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ололт дэвшилтүүдийн нэг нь интернэт сүлжээ билээ. Анх АНУ-ын цэрэг, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаас эхлэн хөгжиж цөөхөн хэдэн компьютеруудыг л хамарсан сүлжээ байсан бол өнөөдөр дэлхий даяар олон арван сая компьютеруудыг холбосон аварга том сүлжээ аль хэдийн бий болжээ. Ийнхүү технологийн хувьсгал цаг минутаар эрчимжиж, бүхий л салбарыг бүрхэн авч байна. Ингээд та бүхэндээ  санхүүгийн ертөнц дэхь цоо шинэ салбар болох “Финтек”-ийн тухай нийтлэлээ  хүргэж байна.

 

Санхүүгийн ертөнц дэхь технологийн хувьсгал буюу Финтек

Финтек нь (Finance-Technology) гэсэн үгийн товчлол буюу “санхүү” болон “технологи” гэсэн үгнээс бүрдсэн шинэ нэр томьёо юм. (2008 онд АНУ-д, 2014 онд Японы өдөр тутмын сонинд нэрлэх болсон.) Финтек нь технологийн дэвшлээр дамжуулан илүү хялбар санхүүгийн үйлчилгээг хүмүүст хүргэж буй цоо шинэ салбар юм. Нэн ялангуяа ухаалаг гар утас бол финтек хөгжих болсон шалтгаан. 

Ухаалаг гар утасны түүхэн хөгжил нь хүн бүр гэртээ телефон утас цаашлаад mobile phone (1973 онд хамгийн анхны гар утас 2 кг жинтэйгээр Жонн Мишелл болон Мартин Күүпэр нарын бүтээсэн “Моторола” утас байжээ.) буюу хаашаа ч явсан ч чөлөөтөй халаасанд багтах гар утас гарч ирсэн. Өнөөх хоёр биенийг холбодог гар утсанд нэмэлт функцууд бага багаар нэмэгдсэнээр ухаалаг гэдэг нэрээр цоллуулахад анхандаа олон хүнд содон санагдаж байсан биз. Гэтэл одоо ухаалаг нэр нь багадахаар болж, гар утсаараа хамаг ажил төрөл, албаны хурал уулзалтаа хүртэл хүссэн газраасаа хийх боломжтой болжээ. Үнэхээр хүмүүсийн амьдралд гар утас аль хэдийн маш том орон зайг эзэлж, дэлхий дээр ухаалаг гар утсаар дамжуулан санхүүгийн үзүүлдэг 16 төрлийн 1600 гаруй компани финтекийн салбарт бизнесийн гараагаа эхлээд байна. (Venture Scanner 2015.05.26)

 

2008 онд Америкт хамгийн анх финтекийн үйлчилгээ нэвтэрч 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж байсан бол 2013 онд 4 тэрбум доллар болтлоо өсчээ. (Зураг1) Харин 2014 онд итгэхийн аргагүйгээр өмнөх онтой харьцуулахад 3 дахин буюу 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэж том банкнуудаас авхуулаад  Дэлхийн банк (WTO), Олон улсын валютын сан (IMF) зэрэг банкуудыг цочролд оруулсан. Нэн ялангуяа 2014 онд Америкийн зах зээлд финтекээр 10 гаруй тэрбум доллар эргэлдсэн байна.(Зураг2)

2008 онд санхүүгийн хямралаас үүдэж олон банк ажилчдынхаа тоог цомхотгож, банкны системээ улам чангалсан. Үүн дээр нэмэгдээд зах зээлд ухаалаг гар утасны хэрэглээ эрчимжиж, интернэт ертөнцөд цахим мөнгө болох Биткойн ч гарч ирсэн давхцлын үе байжээ. Энэхүү боломжийг ажилгүй болсон мэргэжил нэгт нөхдүүд IT(Information Technology )-г ашиглан сурамгай ашиглаж финтекийн хөгжлийн суурийг тавьжээ.

 

Зураг1. Финтекийн салбар дахь хөрөнгө оруулалт

 

 

Зураг2. Америк дахь хөрөнгө оруулалт

Финтек нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбаржуулж өгсөнөөр хэрэглэгчдэд дуртай цагтаа гар утсаараа дамжуулан хаанаас ч хүссэн үйлчилгээ авч болох цогц үйлчилгээг олгож буй. Гар утаснаасаа бүхий л төлбөр тооцоо зэрэг банкинд очерлож мөнгө шилжүүлэх, буулгах зэрэг энгийн үйлчилгээнээс авхуулаад зээл авахад хүртэл банк уруу явах ч шаардлагагүй болжээ. Мөн хувь хүн болон компанийн нягтлан бүртгэл, бизнес эрхлэгчид мөнгө зээлэх, хөрөнгө оруулалт хайх зэрэг үйлчилгээг хүртэл үзүүлж буй өргөн цар хүрээг хамарч байна.

Финтекийг банкны онлайн үйлчилгээнээс тусдаа гэдгийг санаарай. Учир нь Финтекийн компаниуд нь банк хоорондын үйлдлийг холбох эсвэл зээлдэгчийг зээлдүүлэгчтэй нь зуучилж өгч байгаа юм. Иймд  уламжлалт банкны үйлчилгээ болхи, төвөгтэй, хураамж ихтэй, цаг үрсэн, хүнд суртал ихтэй гэх зэргээр нийгэм дэхь үнэлгээ буурсаар өдөр хоног бүр хэрэглэгчдээ бага багаар алдаж байна. Финтек нь блок чайны (block chain) тусламжтайгаар зуучлалын үүргээ гүйцэтгэдэг. Блок чайныг бит койноор сайн мэдэх биз. Гэвч бит койн тийм нэр хүнд сайтай биш ч  гол систем болох блок-чайн нь өдгөө финтекийн хөгжлийн тулгуур систем.

Бит Койныг 2008 онд Сатоши Накамото гэгдэх нууц ноёнтон интернэт орчин дахь бие даасан цифрэн валют хэмээн танилцуулж олныг шуугиулж байсан билээ. 2013 оны 10-р сард нэгж бит койн 1200 ам.доллар болтлоо үнэд орж, хоёр сарын дотор Хятадын засгийн газраас хориг гарсанаас үүдэн 700 ам.долларт буурч байсан. Өдгөө дэлхий  дээр 13 сая нэгж бит койн эргэлдэж, нэгж бит койны үнэ 451.08 ам.доллар байна (Yahoo news 2015.05.26). Мөн бит койны 12 төрлийн 814 компани үйл ажиллагаа тогтвортой эрхэлж байна. Өдгөө хашир Япон улс 2016 оны 3-р сарын 4 -ны өдөр засгийн газрын шийдвэртээ бит койныг мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэх болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. зөвхөн Бит койн ч биш Google компанийн Риппл, (Ripple coin) зэрэг өөр 100 гаруй төрлийн цифрэн валютууд ар араасаа гараад байна.

Тиймээс өмнө нь банк, санхүүгийн байгууллагууд IT компаниас өөрсдийн үйлчилгээгээ сайжруулах программыг худалдаж авдаг байсан. Харин одоо финтек компани нь өөрсдөө санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг. Хамгийн ойрын жишээ бол төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Paypal” “Square” “ApplePay” “WePay”. Гар утаснаас гар утас болон пад (Ipad) зэргийг чихэвчний оролтоор жижигхэн төхөөрөмжийг ашиглаад л тооцоог бүрэн гүйцэтгэдэг. Мөн түрийвчинд багтдаггүй олон картын төлбөрийн системийг нэг картанд холбосон үйлчилгээг үзүүлэх Coin, Plastic , бөөндөө хоолонд ороод төлбөрөө хуваагаад төлчихдөг Venmo, Snapcash зэрэг компаниуд салбараа тэргүүлж байна. Энэ мэт төлбөр тооцооны үйлчилгээ нь эрчимжиж байгаа бөгөөд 2014 оны Финтекийн салбар дахь хөрөнгө оруулалтын 54 хувийг эзэлсэн байна. (Kyodo news) 2015 оны байдлаар нийтдээ дан ганц төлбөрийн үйлчилгээний компани гэхэд л  220 шахам байна. Мөн өөрийн хүссэн хөрөнгөө ямар ч барьцаагаагүйгээр татах боломжийг олгож буй хөрөнгө оруулалтын OnDeck, Funding Circle, Kickstarter, Indiegogo зэрэг компаниуд байгууллагдаад удаж байна.

Цаашлаад өсөх ирээдүйтэй хэрнээ мөнгө зээлэх боломжгүй олон хувь хүн, байгууллагыг банкны дамжлаггүйгээр зээлдүүлэгчтэй шууд холбож өгсөнөөр олон шат дараалалтай үйлдлийг хялбарчилж байгаа юм. Энэхүү үйлчилгээг үзүүлж буй финтекийн гол төлөөлөл бол богино хугацааны зээл олгодог Лэндинг-Клаб (Lending Club) компань юм. Уг компанийн зээлийн дээд хэмжээ 35000 ам.доллар гэж тогтоогдсон бөгөөд 2 тал Лэндинг-Клабын сайтад бүртгүүлсэнээр харилцан мэдээлэлээ солилцдог. Мэдээж ямар ч бизнест харилцан итгэлцэл байх нэн чухал. Өдийг хүртэл уг үүргийг банк гүйцэтгэсээр ирсэн. Гэвч Финтекийн компаниуд нь уг хяналт шалгалтыг тухайн хэрэглэгчийн мэдээлэл (Big Data) дээр тулгуурладаг. Тухайн хэрэглэгчийн мэдээллийг кредит карт зэрэг янз бүрийн аргаар интернэтээр цуглуулдаг. Тэгэхээр интернэтийн салбар эрт хөгжсөн АНУ зэрэг орнуудадын хэрэглэгчдийн маш их хэмжээний мэдээлэлийн сан бүрдэхээр хангалттай хугацаа өнгөрчээ. Big Data дээрээ тулгуурлан зээлдэгчдийг мөнгөө эргүүлэн өгөх чадвараар нь A-аас G хүртэлх цагаан толгойн үсгээр эрэмбэлдэг. Эрэмбийн дагуу тус тусын зээлийн хүүгийн хэмжээ ялгаатай. Ийнхүү зээл олгогч А зэрэглэлийн хүү багатай ч найдвартай зээлдэгчидэд их хэмжээний мөнгө, харин G зэрэглэлийн эрсдэл өндөртэй ч хүү ихтэйгээр мөнгөө хурдан өсгөх боломжтой талд бага хэмжээний мөнгө зээлүүлэх  зэрэг сонголтуудаа чөлөөтэй хийх боломжтой. Мөн зээлдэгч нь A зэрэглэл байх тусам мөнгөө түргэн хугацаанд зээлэх бүрэн боломжтой. 2 субьектийн материал, мэдээлэл зэргийг долоон минутын дотор бүрэн цуглуулдаг. Үүнд анхаарууштай нэг зүйл нь зээлдүүлэгч тал өөрсдөө эрсдэлээ хүлээхээс өөр аргагүй. Тэгсэн хэдий ч зээлдэгч хөрөнгөө хурдан үр дүнтэй аргаар өсгөхөөс буцахгүй байна. 2013 оноос хойш зарим  Финтекийн компаниуд нь ззэлдүүлэгч талын эрсдлийг бууруулах тал дээр анхаарч эхэлсэн. Финтекийн салбар өргөн цар хүрээг хамарч буйн жишээ бол хиймэл оюун ухаан AI (Artificial Intelligence) ашиглан хөрөнгө оруулагч нарт эрсдлийг тооцож өгдөг технологи ч гараад багагүй цаг өнгөрлөө. Гэхдээ AI -г тусдаа бие даасан салбар  гэж үзэж байна.

Энэ мэт маш олон төрлийн компаниуд борооны дараах мөөг шиг гарч ирж байгаа нь эрсдэл дагуулах нь ойлгомжтой ч финтек салбарын нөлөөгөөр уламжлалт банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа ч улам сайжрах биз ээ. 2013 онд Хятадад финтекийн хөрөнгө оруулалт Хонконгийн бирж дээр хийгдэж эхэлсэн ч Америк шиг хөгжөөгүйн шалтгаан бол банкны төлбөрийн онлайн үйлчилгээ болон хураамж зэрэг нь бараг  үнэгүй байдагтай холбоотой.

Санхүүгийн ертөнц технологитой ийнхүү нягт холбогдож старп ап бизнесмэнүүдийг өндөр хөгжилтэй Англи, Япон зэрэг орнуудын төр засгаас дэмжих бодлого явуулж байна. Японд 2014 оноос хойш финтекийн компань байгуулагдсан нь цаг үеэсээ хоцроод байна гэсэн шүүмжлэл аваад байна. Японы гурван том Мицүбиши U.F.J, Мицүи Сүмитомо, Мизүхо зэрэг банкууд финтекийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, худалдан авах замаар цаг хожих төлөвлөгөөтэй байгаа ажээ. Аж үйлювэрийн хувьсгал Англиас эхэлсэн шиг технологийн хуьсгальд хөгжингүй орнуудын өрсөлдөөн улам ширүүсч  их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байна. Өдгөө технологитой холбоотой эрүүл мэнд, энерги, хөдөө аж ахуйн салбарууд ч мөн адил эрчимтэй хөгжиж байна.  Энэхүү технологийн хувьсгалын давалгаанд манайх шиг хөгжиж буй орон аль болох чадлаараа технологийг нь сураад эзэмшээд авахгүй бол цаг үеэсээ улам илүү хоцрох нь ээ. Төр засгаас салбар бүрт дэмжих бодлогыг явуулж, томоохон компаниуд  эрчимтэй хөрөнгө оруулалт хийж, залуус бид технологиос зайлшгүй суралцах хэрэгтэй байна.

 

Өсөхбаярын Үүлэн

Шиншү их сургууль, Эдийн засгийн факультет

 

Ашигласан материал:

 

Японы өдөр тутмын сонин 2015 оноос хойшхи дугаарууд

http://style.nikkei.com/article/DGXMZO02421800X10C16A5PPE001?channel=DF280120166591&style=1

http://www.nikkei.com/article/DGXMZO85048860Q5A330C1000000/http://www.nikkei.com/article/DGXKZO02785460V20C16A5EE8000/

Мизүхо банкны судалгааны ажил

http://www.weekly-economist.com/2015/11/24/fintech-%E4%B8%96%E7%95%8C%E3%81%A78%E5%85%86%E5%86%86%E8%B6%85%E3%81%AE%E5%80%8B%E4%BA%BA%E9%96%93%E8%9E%8D%E8%B3%87-%E6%8B%A1%E5%A4%A7%E3%81%99%E3%82%8B%E3%83%95%E3%82%A3%E3%83%B3%E3%83%86%E3%83%83%E3%82%AF%E5%B8%82%E5%A0%B4/

Финтекийн Инноваторс

http://www.fintechinnovators.com/

Лэндинг-Клаб компань

https://www.lendingclub.com/

Гар утасны тархалт

http://www.smsglobal.com/thehub/smartphone-ownership-usage-and-penetration/

Мэдээллийн хайлт

http://www.venturescanner.com/


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%