Нийтлэл 01 сарын 11, 2017

Д.Сэрдарам: Миграцын судалгаагүй гэдэг нь миграцын бодлогогүй гэсэн үг

Түүхийн ухааны доктор, ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш, дэд профессор Д.Сэрдарамтай миграцын тухай ярилцлаа.

Манайд гадагшаа явах сонирхолтой залуус олон болсон байна. Ялангуяа, Солонгост ажиллах хүсэлтэй залуус олноор нэмэгдэх боллоо. Энэ мэт гадаад, дотоод шилжилт хөдөлгөөнийг олон улсад меграц хэмээн нэрлэж, өргөн далайцтай судалгаа явуулж байна. Манай улсад энэ чиглэлийн судалгаа ямар түвшинд байна вэ?

- Миграц бол хүний эрхийн баталгаажилтын асуудал юм. Манайд энэ үгийг хэрхэн орчуулж нутагшуулах, хаанаас нь эхлэж ямар зорилготой судлах, тэр судалгаанд үндэслэн Төрийн ямар бодлого хэрэгжүүлэх үү? гээд маш олон тулгамдсан асуудал байна. Цагаачлал, дүрвэлт, шилжилт хөдөлгөөн гэх зэргээр хольж ярьдаг, ойлголтын зөрүү байна. Одоо хийгдэж байгаа судалгааны түвшинд миграц гэсэн нэр томъёогоор явж байгаа. Гэтэл энэ миграц дотроо олон янз, нийгмийн хөгжил, байгаль цаг агаарын өөрчлөлт зэрэг олон зүйлээс шалтгаалж Цаг агаарын, цөлжилт, хотжилт, эрүүл мэндийн, боловсролын зэрэг олон төрөл зүйл болж байна. Харамсалтай нь энэ талаар манайд ямар нэг судалгаа алга.

Монгол угсаатан шинэ үеийн түүхэндээ нийт дөрвөн том миграц хийжээ. Хамгийн сүүлийнх нь 1990-ээд оноос хойш хийгдсэн миграц болсон. Үүнээс хойш 25 жилийн хугацаанд хүний амьдралын хоёр үеийг дамжсан Монголчуудын диаспора буюу давхраажилт Солонгос, Япон, Европын Швед, Британ, Герман, АНУ-д бий болж тэдний шинэ үе болсон дараа үе тэндээ өсөж торниж байна. Гэтэл энэ тал дээр ямар ч судалгаа хийгдээгүй. Судалгаа байхгүй гэдэг нь энэ талаар урт хугацаанд баримтлах Төрийн бодлого байхгүй гэсэн үг. Бодлого байхгүй байна гэдэг улс төрийн ашиг хонжоо олох, бие биенийгээ гүтгэж эсвэл таалагдах гэсэн жижиг жижиг акшион явагдаж байнаа гэсэн үг. Тиймээс цаашид судалгаа хийх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл монгол иргэншилтэй, бидний “үсэрсэн цус, тасарсан мах болсон Монгол элэгтэн” гадаадад байна. Тэдний эрх ашиг, хувь заяа Монголын төрийн бодлогод хамаатай байна гэсэн үг. Дөрвөн монгол хүн тутмын нэг нь гадаад, дотоодод ажиллаж миграц хийсэн гэсэн үг.

-Гадагшаа гарах энэ их нүүдлийн цаана улс орны ирээдүйн хөгжил, аюулгүй байдалд бодит бэрхшээл учруулах нь ойлгомжтой. Энэ бүхнийг тооцож, төрийн бодлогоор засч залруулах, зөв хандлага руу чиглүүлэхэд судалгаа зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ний нуугүй хэлэхэд өндөр боловсролтой, авхаалжтай залуус гадагшаа гараад дууслаа?

-Энэ бол их энгийн ойлголт. Монгол улсаа олон хүүхэдтэй нэг айлаар төсөөлбөл тэр айлын ачааны хүндийг үүрдэг сэргэлэн цовоо, ноён нуруутай хүүхдүүд нь гэрээсээ явчихаар тэр айл ямар болох нь ойлгомжтой. Цагаачлалыг тэр нийгмийн хамгийн боловсролтой, чадвартай хүмүүс хийдэг болохоор түүнийг “Тархины гоожилт” буюу Brain Drain судлаачид тодорхойлдог. Энэ үзэгдэл 1990-ээд онд Монгол улсад бүрэн нүүрлэж 2000 – 2010аад оны нийгмийн үнэт зүйлс, тогтсон загварыг эргээд хардаа? 1990-ээд оноос Монголын оюун санаа, нийгмийн үнэт зүйл эрс муудсан.  Нийгэм, соёлын үнэт зүйлсийг хадгалж байдаг цөм нь гараад явчихаар Масс маань зохиолын дуу, хошин урлаг, бараан мэдээлэлд хөтлөгдсөн дэлхийн стандарт бус нийгмийн баримжаалал нэгэнт тогтчихлоо. Их сургууль, боловсролын стандарт алдагдаж, хэн дуртай нь хамаагүй, мэдэхгүй сэдвээрээ цэцэрхэж, мэдэмхийрч, олон нийтийн уур амьсгалыг жинхэнэ савчуулж, урлаг соёлын төгс мэдрэмж шалдаа унаж соёл урлаг мөлжүүргүй яс шиг нүцгэрлээ. Яаж доройтсныг бид Төрийн түшээнүүдээсээ харж болно. Өөрийн үзэл бодол бус бүхэн бүтэн институтын түвшинд хэлж ярьж, бодлого боловсруулж байгаа субъект маань хошин урлагийнхны бэлээхэн сэдэв болтлоо доошоо орлоо. Энэ бүхний уг үндэс нь Монголчуудын 1990-ээд оны миграцийн нөлөөлөл. гишүүн болж байна.

Дараагийн нэг том нөлөөлөл бол мэргэжилтэн, ажиллах хүч маань гадагш урсаж байна. Хөдөлмөрийн насны ид залуус гэж харахаас илүү нийгмийн төлөвшүүлэх, хүн амын өсөлт, залуу үеийн боловсролд том нөлөө үзүүлэх нийгмийн хамгийн идэвхтэй, түчээ болсон бүлэг гэж Миграцийн асуудал судалдаг судлаачийн байр сууриас харах хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт, залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, үр хүүхдүүдийн хүмүүжил, улс төрийн оролцоо, эдийн засгийн мөчлөг гээд маш олон үүрэг хариуцлагын систем эзэнгүйдэж байна. Монгол улс миграцаас болж олон боломжийг алдаж, ирээдүйд учрах маш их эрсдэлийг даван туулах чадвар цаг хугацааны урсгалаар алдаж байна. Тухайн үедээ brain drain буюу оюуны дайжилт хийсэн Хятад, Япон, Солонгост, Энэтхэг зэрэг улсууд хожим Миграц хийсэн хүмүүсийнхээ хүч нөлөөгөөр хөгжсөн. Монголд энэ улсууд шиг боломж олдохгүй. Бид дархлаа хувьд маш эмзэг улс үндэстэн гэдгээ цаг ямагт санаж мэдэрч байх ёстой. Тийм мэдрэмж манай Төрд алга. Дэлхийн олон улсад тархан суурьшсан Монголчуудынхаа тухай ерөнхий ойлголттой, хаана ямар шинж чанартай диаспора байна, Монгол улсын гадаад харилцаанд ашиглаж болох хувь хүн, институт хэд байна гэх мэт тодорхой судалгаа байхгүй ийм нөхцөлд тэдний талаар тоймтой бодлого хэрэгжүүлнэ гэдэг их төвөгтэй. Цаг хугацаа, томилогооны шинжтэй хэдэн хурал, тунхаглалын баримт бичигтэй сүүлийн 10 гаруй жил явж байна. Бид Кимура Аяокогийн Тархины тураалыг цээжлэх шахам мэдсээр байж нийгмээрээ оюуны хоосролд орчихлоо. Сүүлийн 20-иод жилийн туршид төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого дотор уламжлал, тинк танк институтын хийсэн ямар нэг судалгаа маш ховор, эсвэл хайхарч үздэггүй уураг тархигүй Төртэй болчихсон.

-Эдийн засаг хэдэн жилийн өмнө 17 хувийн өсөлт үзүүлж эхлэхэд гадаадад байсан монголчуудыг эх орондоо ажиллахыг урьсан. Энэ үед тодорхой тооны монголчууд орж ирсэн. Харамсалтай нь эдийн засаг унаснаар нөгөө хүмүүс маань эргээд гарч байна. Бүр дахиж төрийн бодлогод итгэж ирэх хүмүүс байхгүй болж байх шиг?

-Эдийн засгийн хөгжил ерөөсөө түүхий эдийн үнийн өсөлт, Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор бий болсон түр зуурынх байсан. Манай эдийн засагчдын алтан толгой, улстөрчдийн тулхтай бодлого нөлөөллөөр эдийн засаг өндөр өсөлттэй болоогүй. Их өсөлтийн жилүүдэд гадаадад байгаа Монголчууд маань эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг ч тоогоогүй. 2003-2004 онд гадаад дахь монголчуудын оруулж байсан хөрөнгө оруулалт тухайн үеийн үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувьд хүрч байсан. Өөрөөр хэлбэл, манайд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүртэл гадаад дахь монголчуудын хуримтлал, хүчин зүтгэлээр Монголчуудын ядуурлын түвшин их савлаагүй. Одоо ч гэсэн хөдөлмөрийн цагаачлалаар орж ирсэн мөнгө ядуурлын түвшинг хангалттай удаан барьж байгаа гэж хэлж болно. Сүүлийн 15 жилийн туршид гадаад дахь монголчуудын оруулсан хөрөнгө оруулалт жилдээ 150-200 сая ам.долларт байнга эргэлдэж байгаа гэсэн судалгаа бий.          

-Миграцын ул суурьтай судалгаа шаардлагатай гэлээ. Үүнд суурилаад төрийн бодлого явах учиртай. Тухайлбал, гадаадад байгаа өндөр боловсролтой монголчуудыг заавал авчирахгүйгээр төрийн бодлогоор эх орондоо хувь нэмрийг нь оруулах боломжийг бий болговол ихээхэн үр дүнтэй гэдэг?

-Энэ бол нийгмийн хөгжлийн өөрийнх нь зүй тогтлын асуудал. Эвлэлийн илгээлт шиг тэнд нутагшсан, өөрийнхөө ноу хауг дэлгэрүүлсэн, институтын хэмжээнд ажиллаж байгаа монголчуудаа Эх орондоо ир гэж авчрах шаардлагагүй. Тэд ирсэн тохиолдолд шингээх хөрс нь манайд алга. Тухайлбал, Майкрософт, Гүүгл зэрэг том компаниудад ажиллаж байгаа инженерүүдийг Монголд авчираад ажилуулчих өндөр соёл, боловсрол, ёс зүйтэй байгууллага, удирдагч байхгүйг би сүүлийн 5 жилийн судалгаагаар нотолж чадна. Харин тэр хүмүүстэй хамтран ажиллах боломжийг манай төр засаг бодлоготоо тодорхой тусгаж хэрэгжүүлэх ёстой. Энэ чиглэлээр гадаадын орнуудын төсөл хөтөлбөр Монголын төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаад үр дүнтэй болсон нь байгаа, бүтэлгүйтсэн жишээ ч олон бий. Хүлээн зөвшөөрөгдсөн Монголын чадварлаг сэхээтнүүдтэй хамтарч ажиллаж өөрийг нь бүхэл бүтэн институтын хэмжээнд урьж ирүүлэн Монголдоо нутагшлуулах бодлогыг ул суурьтай бодох хэрэгтэй. Тийм зорилгоор төрийн механизмыг ажиллуулах хэрэгтэй

-Миграц гэхээр хүний шилжилт хөдөлгөөнөөс гадна эдийн засгийн шилжилт хөдөлгөөн хамаарах уу. Жишээ нь манайхан гадагшаа сурах, мөн эмчлүүлэхийн тулд асар их хэмжээний хөрөнгийг урсгаж байна?

-Үүнийг манай зарим судлаач аялал жуулчлалтай нэг гэж ойлгоод санал зөрөлддөг. Энэ бол аялал жуулчлал биш Миграцын шинэ төрөл гэх юмуу даа. Тухайлбал Боловсролын болон Эрүүл мэндийн миграц гэж бий болж байна. Манай боловсролын систем Үндэстний сайн сэхээтнүүдээ захиалан бэлтгэх хөрс байхгүй болсон. Өнөөдөр ЕБС төгссөн нийт төгсөгчдийн 80 хувь их дээд сургуульд элсэн ордог гэж үзвэл тэднээс Их сургуулийн ачааллыг дааж, ажиллах чадвартай оюутан ердөө 20 хувь байдаг. Бусад нь зах зээлийн хуулиар Их сургуулийн төсөв бүрдүүлдэг тоо. Энэ 20 хувь Монголын хамгийн гайгүй сургуулиудад хуваагдаад суралцдаг ч ихэнх нь ирээдүйгээ бодож гадаад суралцах хүсэл эрмэлзэлтэй залуу үе. Энэ хүсэл эрмэлзлэл Монгол Төрийн захиалга 2 нийцэж байх ёстой. Гэтэл ихэнх чадварлаг оюутнууд өөрийн чадвараар олдсон тэтгэлэг аваад, эсвэл эцэг, эхийнхээ хуримтлалыг гадагшаа авч яваад суралцаж байна. Үүнийг боловсролын цагаачлал гэж хэлэхээс өөр аргагүй. Монголд 120.000 гаруй оюутан байгаа бол БНСУ-д 5.000 гаруй оюутан суралцаж нийт гадаад оюутны тоогоороо Хятад, Японы дараа 3-рт орж байна. Тэд сургалтын төлбөр тэтгэлэгээ өөрөө олдог харьцангуй бие даасан буюу өрсөлдөх чадвар сайтай залуучууд болж ирнэ. Ийм хэлбэрээр одоо 40 гаруй мянган хүүхэд залуучууд дэлхийн 20 гаруй улсад суралцаж байна. Үндэсний сэхээтэн болох чадварлаг энэ оюутнуудын тухай Төр засаг ямар нэг бодит судалгаа алга. Гэтэл Төр засаг дотоодын оюутнууддаа хэдий хэмжээний зардал зарцуулж байна? Бодит судалгаа хийж чадвал Боловсролын яам гадаад суралцаж байгаа оюутнууддаа мэргэжил зааж тэтгэлэг зарлах ёстой байхгүй юу. Төрийн захиалга, бодлого чиглэл байхгүй учир тэд өөр өөрсдийн сонирхсон мэргэжлээр суралцаж, эрсдэлээ өөрсдөө үүрч суралцаж байна.  

Эрүүл мэндийн цагаачлал гэж байна. Үүнийг цагаачлал гэж хэлэхээс өөр аргагүй. Би энэ асуудлаар олон судлаачтай санал зөрөлддөг. Зарим тохиолдолд эрүүл мэндийн дүрвэлт хөдөлгөөн ч гэж хэлж болохоор байна. 2016 онд БНСУ-д 8.600 гаруй хүн эрүүл мэндийн үйлчилгээ авсны 80 хувь нь Монгол улсад эмчлэх, оношлох боломжгүй өвчтөнгүүд байгаа. Солонгосын хамгийн өндөр зэрэглэлийн эмнэлгүүдэд Саудын Араб, Америк, Хятад өвчтнүүдийн дараа Монголчууд орж байна. Монголчуудад зориулсан бүхэл бүтэн үйлчилгээний систем хэдэн хэдэн оронд бий болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хангалттай үйлчилгээ авахын тулд цагаачилж байна. Үүнийг аялал жуулчлал гэж огт хэлж болохгүй. Дунджаар 120 тэрбум төгрөг гадагшаа урсаж байна. Энэ тоо тодорхой тоо биш Би Монголчуудын миграцын судалгааг БНСУ-ын жишээг авч судладаг. Яагаад гэвэл БНСУ нь Монголчуудын миграцийн хүлээн авагч улс болсон.

Монголын эдийн засгийн өсөлтийн өндөр байх үе буюу 2013 онд хамгийн олон Монголчууд БНСУ-д зорчсон бол Эдийн засгийн хямралын үед бас энэ тоо буураагүй хэвээрээ байгаа. Эдийн засгийн өсөлтийн үед Монголчууд мөнгөө үрэх зорилгоор очдог байсан бол өнөөдөр хөдөлмөрийн цагаачлалын хамгийн том хүлээн авагч улс Солонгос хэвээрээ байна. Тухайлбал, тус улс руу зорчсон 93 мянган хүн дээр байнгын буюу гурван сараар дээш суудаг хүмүүс 18 мянга гаруй байна. Гэтэл тэд нарын бараг 90 хувь нь ажил хийх гэж оржээ.

-Манайхан их “харлах” боллоо?

-Буцаж ирэх аргагүй буюу гарах гарцгүй болохоор харлахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, гурван сар ажиллаад буцаад ирэхээр хэцүү, юмны үнэ өссөн, буцаж очиход цагаачлалын алга байцаана, виз авах нөхцөл улам хатуу болсон гээд маш олон хүчин зүйл бий. БНСУ-ын Цагаачлал алба маш өндөр хяналттай, судалгааны баазтай. Хэдэн Монгол орж ирсэн, тэдний хэд нь ажиллаж байгаа, ямар хэмжээний орлоготой, хэдий хэмжээний хуримтлал бий болсон зэрэг маш нарийн судалгаа тэдэнд байдаг.

-Давхар иргэншлийн хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Миграцын дөрвөн том нүүдэл болсон тухай дээр хэлсэн. Сүүлийн их нүүдлээр явсан Монголчуудад маань давхар иргэншил зайлшгүй үйлчлэх ёстой. Давхар иргэншлийг эхлээд маш сайн судалж, маш нарийн бодлоготойгоор хэрэгжүүлэхгүй бол бид 10, эсвэл 20 жилийн дараа “үсэрсэн цус, тасарсан мах болсон Монгол элэгтэн”-гүүдийнхээ өмнө гэмтэй болно шүү. БНСУ-ын жишээ байдаг. 1960-1970 оны хооронд тус улс ойролцоогоор 5.3 сая хүүхдээ гадаадад үрчлүүлсэн. Тэд одоо 40-50 настай, үр хүүхдүүд нь 20-30 настай, ач зээ нь гараад ирж байна. Тэд нарыгаа БНСУ маш их хөрөнгө зарцуулж хүлээж авч Солонгос түүх соёл, хэлний боловсрол олгодог. Үүнд асар их хөрөнгө зарцуулж тусгайлсан бодлогоор маш том хөтөлбөр хэрэгжүүлдэг. БНСУ энэ хүмүүсээ эдийн засагтаа, нийгэмдээ маш сайн ашиглаж, хамтран ажиллаж чадаж байна

Гэтэл манайд 1990 оноос хойш гадаадад төрсөн хэчнээн монгол хүүхэд байгаа вэ? Тэд ямар боловсролтой, ямар хүсэл эрмэлзлэлтэй вэ? энэ талаар бас л судалгаа байхгүй. Удахгүй 10-хан жилийн дараа тэдэнд Монголын төр засаг юу гэж хэлэх үү? Бидэнд хамаагүй гэх үү? Жишээ нь Солонгост 1995-2014 он хүртэл 20 гаруй мянган монгол хүүхэд төрсөн. Тэд ихэнх нь Монголдоо ирсэн байх л даа. Гэтэл тэдэн дунд Монголдоо ирэхийн тулд виз авч эмээ өвөө дээрээ ирэх Монголд элэгтэй хэдэн мянган залуу үе өсөн торниж байна. Давхар иргэншлийг зохицуулах, хянах маш олон арга механизм хамтын ажиллагаа байгаа. Зөвхөн Монгол улсад таарахгүй, болохгүй асуудал гэж хэлж болохгүй. Бид Дэлхий хавтгай гэдгийг 10 жилийн өмнө дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрчихсөн  

-Гадны иргэдийг Монгол руу оруулж ирэх гэж байна хэмээн эсэргүүцдэг. Тэгвэл энэ боломжийг хааж, зааг ялгааг тогтоохын тулд хууль эрхзүйн хувьд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Бас нөгөө судалгаагаар чинь энэ бүхэн гарч ирнэ. 1995-2014 он хүртэл манай 53 мянган хүн Гадаад иргэнтэй гэр бүл болсны дийлэнх нь Солонгосчууд болон БНХАУ-ын иргэд. Тэдний 85,6 хувь нь манай хүргэчүүл бөгөөд 90 гаруй хувь нь тухай улс орондоо тогтвортой амьдарч байна.  Энэ мэтээр судалгааг нарийн хийх хэрэгтэй. Солонгосын хувьд манай хүргэчүүл 95 хувь байхад тэдний 87.6 хувь дунд болон бага боловсролтой байдаг бол Герман, Британ, АНУ-ын хувьд боловсролын түвшин өндөр байдаг ч насны хувьд харьцангуй ялгаатай гэрлэлт байх жишээтэй.  Мөн тэдний хандлага, боловсрол, нийгмийн чөлөөт байдал зэргийг бас харгалзан үзэх шаардлагатай. Давхар иргэншлийг судлаагүй байж гадаадынхан Монголд орж ирэх нь гэсэн хандлага гаргах нь утгагүй. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэсэн үг байдаг даа. ШУТИС дээр Миграцийн судалгааны бааз байж байна. Мөн манай улс ирээдүйд болзошгүй бүс нутгийн мөргөлдөөн, хямралын үед дүрвэлт нүүлтийн хүлээн авч улс байж болзошгүй геополитикийн байршилтай. Бидэнд ирээдүйд ямар ч эрсдэл нүүрлэж болзошгүй. 

Сэтгэгдэл бичих

    • DR. PRADHAN
    • 2022-12-31

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

    • DR. PRADHAN
    • 2022-12-31

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

    • Мүүнчин
    • 2017-01-18

    Мүүнчин. Мүүний мөнгөөр мод таринаа

    • Тодын Отгонбаяр
    • 2017-01-15

    Ийм эрдэмтэдийнхээ үгийг сонсдоггүй үе үеийн балай төр засагтай заяагүй ч ард түмэндээ бид!

    • Zochin
    • 2017-01-13

    Ym meddeg hun gej oor baih ym Khyadad uls davhar iregneshel zovshoordoggui gedegiig meddeg heden toriin tushee baidag bol

    • Migration
    • 2017-01-13

    Mash chuhal chigleleer Sanaa zovj baigiigaa olon tumend hurgejee,harin odoogiin tur zasag anhaarch zuv bodlogo gargaasai

    • zochin
    • 2017-01-12

    Ene hunii bichveruudiig unshihaar bolovsrol gej yamar chuhal heregteig oilgoh shig l boldog.Aliv medeelliig shuud tusgan avch shingeelgui uuriin haricuulalt unelelteer dugnelt gargadag chadvar suudag yum b.a Tegvel asuudliinhaa goliig olj helelcej shiidej chaddag bolno.Yagaad bolovsroltoi hun tur barih yostoi ve!!!!!????

arrow icon