Нийтлэл 04 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: CinemaCon ба жилийн онцлох кинонууд

АНУ-ын Кино театр эзэмшигчдийн үндэсний холбооноос зохион байгуулдаг арга хэмжээ болох CinemaCon энэ сарын 27-ноос 30-ны хооронд Лас Вегас хотод зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээний үеэр нээлтээ хийх кинонууд маркетинг, сурталчилгаа явуулж, жүжигчид болон кинонуудыг тодорхой шагналд шалгаруулдаг ба киноны бизнес, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зэрэг олон үйл ажиллагаа явагддаг.

Энэ жил The Mummy, Baywatch, Transformers: The Last Knight, Wonder Woman, Justice League, Cars 3, Spider-Man Homecoming, Guardians of the Galaxy Vol.2, Dunkirk зэрэг маш олон кинонууд постероо байршуулж танилцуулгаа хийсэн юм. 

АНУ-ын киноны бизнест тулгарч буй хоёр гол асуудал нь залуучууд жижиг дэлгэцээр буюу ухаалаг утсаар кино үзэх болсон ба нөгөө талаас Америк дахь киноны бизнесээс хөрөнгө оруулалт татарч Silicon Valley зэрэг рүү илүү чиглэж мөн өрсөлдөөнөөс олон компаниуд шахагдах болсон нь хөрөнгө оруулалт татарсаны гол шалтгаан юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Хятадаас хөрөнгө оруулалт нэмэгдэж буй ч Хятадын удирдлагууд хатуу хязгаарлалт тавьж байгаа нь санаа зовоож буй асуудал болоод байгаа юм.   

CinemaCon-ны тухай жиргээнүүдийг #CinemaCon гэсэн хаштагаар үзнэ үү. Ингээд дараах онцлох жиргээнүүдийг хүргэе.

Jacob Tiranno “Хүн аалз киноны шинэ трэйлэр бидэнд маш олон сүрдэм үйл явдал болон янз бүрийн сэтгэгдэл төрүүлж байна...” гэжээ.

Rebecca Ford “Жил бүрийн CinemaCon-ны үеэр буудлын түлхүүр картууд киноны сэдэвтэй байдаг ба энэ жилийн карт надад үнэхээр таалагдаж байна” гэжээ.

Fandango Cinemcon-д Justice League киноны том постер тавигдсаныг харуулжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon