Нийтлэл 04 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: BREXIT-ИЙН ЗАХИА

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооны ерөнхийлөгч Доналд Таск руу Лисбоны гэрээний 50-р заалтыг хэрэгжүүлэхээр болсон захиагаа илгээлээ. Лисбоны гэрээ нь Европын Холбооны үйл ажиллагааг зохицуулж байсан өмнөх гэрээнүүдийг шинэчлэн өөрчилсөн гэрээ бөгөөд үүнийг 2007 онд баталсан юм. Энэ гэрээний 50-р заалтын хамгийн эхний хэсэгт аль ч гишүүн орон өөрийн үндсэн хуулийнхаа дагуу холбооноос гарах эсэхээ шийдэж болохыг заасан байдаг. Их Британийн засгийн газар холбооноос гарахаа албан ёсоор илэрхийлсэн учраас 2019 оны гуравдугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд ямар журмаар гарахаа талууд хэлэлцэх юм. 

Их Британийн засгийн газар Европын холбооноос гарахаар шийдэн ажиллаж байгаа боловч олон бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Эсэргүүцэгчид одоогийн сөрөг хүчин Хөдөлмөрийн нам болон нийгмийн хөдөлгөөнүүдэд идэвхитэй байсаар байгаа юм. Мөн Brexit-ээс үүдэн Их Британий харъяалалд багтдаг Шотланд улс тусгаар тогтнох эсэхээ шийдэх санал асуулга явуулахыг Их Британийн засгийн газраас хүссэн байна. Тодруулбал Шотландын парламентын санал асуулга явуулах шийдвэрийг ерөнхий сайд Никола Старжен Их Британийн засгийн газарт уламжлах эрхтэй болсон юм. Нэмж хэлэхэд Brexit-ийн санал асуулгаар Их Британийн бүрэлдэхүүн хэсгүүдээс Англи, Вэйлс гарах шийдвэрийг дэмжсэн бол Шотланд, Умард Ирланд үлдэхийг сонгосон юм.

Brexit-ийн захиатай холбоотой жиргээнүүдийг #BrexitEve гэсэн хаштагаас үзнэ үү. Захиатай холбоотой дараах онцлох жиргээнүүдийг хүргэе.

John Kentell “Өнөө шөнө цаг 30 жилийн өмнөх руу буцаж эргэхийг бүү мартаарай” гэжээ.

Douglas Dowell “Маргааш бид Европын харилцааг зөвхөн хүчээр биш хуулиар зохицуулах гэсэн хамгийн сайн оролдлогоос татгалзаж байгаагаа мэдэгдэнэ. Маш харамсалтай үдэш боллоо.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon