Нийтлэл 04 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: SAMSUNG GALAXY S8

Өнөөдөр Самсунг группээс S8 болон S8 plus зэрэг Galaxy цувралын гар утасны шинэ загваруудыг танилцууллаа. Энэ удаа 5,8 инчийн дэлгэцтэй S8, 6,2 инчийн дэлгэцтэй S8 plus гэсэн хоёр загвартай гарсан ба шинэ дизайн, программ хангамжтай болсон нь гол онцлогууд болсон байна. Жишээ нь Apple-ын IPhone-ны Siri туслах үйлчилгээтэй өрсөлдөхүйц Bixby программыг нэмсэн байна. Мөн дэлгэцний нүүрэн хэсэгт товчгүй болсон нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байна. Утасны урьдчилсан захиалгууд өнөөдрөөс нээгдэж байгаа аж.

Шинэ загваруудын албан ёсны танилцуулгыг эндээс үзээрэй. Загваруудтай холбоотой жиргээг #GalaxyS8 гэсэн хаштагаар үзэж зарим онцлох жиргээнүүдийг сонирхон уу.

Eli Blumenthal Galaxy-гийн шинэ загваруудын зургийг жиргэсэн байна.

Mark Potts “Galaxy S8 шинэ дизайн нь сонирхолтой юм” гэжээ. Цөөнгүй хүмүүс шинэ загварын утаснууд дэлбэрэхээс эмээж байгаа бололтой.

Сэтгэгдэл бичих

arrow icon