Нийтлэл 04 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: SpaceX-ийн түүхэн амжилт

Өнөө үеийн сансарын томоохон хөтөлбөрүүдийн нэг SpaceX өмнө нь сансарт ашигласан хөдөлгүүртэй пуужин амжилттай хөөргөлөө. Энэ үйл явдал сансарын технологийн салбарт түүхэн эргэлт авчирсан гэдгийг олон хүмүүс тэмдэглэж байна. Учир нь хуучин пуужин ашиглаж эхэлсэнээр нийт зардлын 30% танагдах боломжтой гэж SpaceX үзэж байгаа ба хөрөнгө оруулалтын таатай орчин, пуужинг үр ашигтай хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Цаашид пуужин хөөргөх зардал буурсаар байвал илүү олон хүн сансарт нисэх боломж нээгдэх юм. Энэ удаа нисгэсэн Falcon 9 пуужин SES-10 хэмээх худалдааны зориулалттай хиймэл дагуулыг дэлхийн орбитод байрлуулах юм.

SpaceX хөтөлбөртэй холбоотой жиргээнүүдийг #SpaceX гэсэн хаштагаар үзээрэй. Ингээд үйл явдлын талаарх дараах онцлох жиргээнүүдийг хүргэе.

John Kraus SpaceX хөтөлбөрийн Falcon 9 пуужингийн хөөрч буй зургийг жиргэсэн байна.

 

SpaceX хөтөлбөрийн санаачилсан Elon Musk “SpaceX хөтөлбөрийн багийнхан сансарын энэ эргэлтийн үед очсонд маш их бахархаж байна! Дараагийн зорилго бол 24 цагийн дотор дахин нисэх.” гэж ирээдүйн зорилгоо танилцуулсан байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon