Нийтлэл 04 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: BREXIT ба ГИБРАЛТАРЫН АСУУДАЛ

Европоос Холбооноос Их Британи гарахаа мэдэгдсэнээс хойш удалгүй ярвигтай асуудлууд үүсч эхэллээ. Тодруулбал Испани улсын өмнөд хэсэгт орших Их Британий мэдэлд буй Гибралтарын жижиг арал Испанид нэгдэх эсвэл Их Британид үлдэх асуудал сөхөгдөв. 3-р сарын 28-нд Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй ЕХ-оос гарах захидлаа илгээхэд ЕХ-ны удирдлагууд тус сарын 31-нд Их Британий гарах үйл явцыг зохицуулсан 26 заалт бүхий журмыг танилцуулсан билээ. Энэ журмын нэг заалтын дагуу “Их Британи ЕХ-г орхисны дараа Испани болон Их Британи зөвшилцөх хүртэл ЕХ болон Их Британий хооронд Гибралтарын нутагт үйлчилэх гэрээ байгууллагдахгүй” гэж заасан байна.

ЕХ-ноос гарах Их Британийн санал асуулгын үеэр Гибралтарчуудын 96% ЕХ-нд үлдэх шийдвэр гаргасан юм. Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн ням гаригт Гибралтарын ахлах ерөнхий сайд Фабиан Пикардотой устаар холбогдон Их Британий засгийн газар “Гибралтарын ард түмний чөлөөт, ардчилсан хүслийн эсрэг өөр нэг улсын харъяанд шилжүүлэх хэлэлцээрт оролцохгүй” гэж мэдэгдсэн байна.

Дээрх үйл явдалд жиргээчид янз бүрийн байр суурьтай байгаа ба #Gibraltar-аас үзэж болно. Ингээд зарим онцлох жиргээг хүргэе.

Их Британий Хөдөлмөрийн намын гишүүн Richard Corbett “Испани ЕХ-нд элсэх үед Их Британи Гибралтарын тухайд өөрийн нөхцөлүүдээ тулгаж болж байв. Одоо Brexit Испанид эсрэгээр нь хийх бэлэг барьж байна.” гэжээ.

Simon Thomas “50-р заалт хэрэгжээд дөрөв хонож байна. Ахмад Тори улстөрчид Гибралтарын төлөө Испанитай дайтахыг шаардах байна. Сайн явж байна шүү.” гэжээ.

David Vance “Британийн жуулчидгүйгээр Испани эдийн засаггүй болно. Эх оронч Британичууд бойкотлох талаар бодож үзэх цаг болсон уу?” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon