Нийтлэл 04 сарын 06, 2017

Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлтэд “хэрэгтэй” гэсэн үг 30 , “ёстой” гэсэн үг 31, “болохгүй” гэсэн үг 13 удаа хэллээ

Өнөөдөр УИХ-ын 2017 оны хаврын нэгдсэн чуулган нээлтээ хийж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. 2013 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үг нь олон нийтийн анхаарлыг татаж шуугиан тарьж байсан бол энэ хаврын чуулганы нээлтэд хэлсэн үг нь төдийлөн олны анхаарлыг татаагүйн дээр өмнөх удаагийнхаа илтгэлүүдтэй адил улс төр, намын систем, гүйцэтгэх засаглалыг шүүмжилсэн өнгө аястай “болохгүй”, “бүтэхгүй” “ингэх ёстой, тэгэх ёстой”, “ингэх хэрэгтэй” гэсэн үгийг олонтаа давтсан юм. Тухайлбал, “ёстой” гэсэн үг 31, “хэрэгтэй” гэсэн үгийг 30, “болохгүй” гэсэн үг 13 удаа хэрэглэгдсэн байна.

 

Ц.Элбэгдоржийн 31  “Ёстой”

  1. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцоход бусдаас мөнгө авах хэрэггүй. Хариуцлагатай болъё гэвэл сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийг батлах ёстой.
  2. Сонгуулийн мөчлөг бүртэй давхцаж ирдэг дайрлага энд эцэс болох ёстой.
  3. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой
  4. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.
  5. Өрөөгөө томруулсан бол, албаны унааг өөр зүйлд унасан бол халагдах ёстой.
  6. Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.
  7. Монгол хүний эсрэг хийгдэж буй энэ үйлдлийг бид хазаарлах ёстой.
  8. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.
  9. Сайд гэж сүрхий гажуудсан албан тушаал байна. Эрхэлсэн сайдын хэмжээнд байх ёстой.
  10. Сайд бол ирдэг, буцдаг. Төрийн мэргэшсэн алба үлддэг байх ёстой.
  11. Улс төрийн хүрээний завхрал, ялзрал нь төрийн албаа сүйтгэдэг, энэ байдал нь эргээд улс үндэсний аюулгүй байдлыг сулруулдаг гажуудлыг засах ёстой
  12. Ойрын сар жилүүдэд Монгол улсын чансаа энэ салбарт дээшлэх ёстой
  13. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой.
  14. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу мөрдөх ёстой.
  15. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.
  16. Улсаараа шаварт суучихсан байсан ч гүйцэтгэх засаг нь гүйж л байх ёстой
  17. Улс орныхоо хувь заяаг шийдэлцэхэд оролцох замыг сонгосон хүн бүр, үе бүрийн өмнө заавал шийдвэрлэх ёстой
  18. Монгол Улс хүн амьдрахад урамтай, хүн ажиллахад урамтай орон болох ёстой
  19. “Миний эх орон чинь ажиллаж, амьдрахад урамтай шүү” гэж бүгд чин сэтгэлээсээ хэлж чаддаг л болох ёстой.
  20. Мөн Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх, дотоод нөөцдөө тулгуурлан шатахуунаа үйлдвэрлэх, төмөр зам дэд бүтцээ өргөтгөх шинэчлэхэд үргэлж анхаарах ёстой
  21. Ирээдүй үеийг, залуу үеийг маань зовоож байгаа энэ аюулыг мэдсэн үедээ бид таслан сэргийлэх ёстой
  22. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй улс болох ёстой.
  23. Ээж болох хосгүй хувь заяа, эрх нь эмэгтэй хүний аминд хүрдэг энэ аюулыг бид зогсоох ёстой
  24. Сүүлийн үед “offshore”-ын асуудалд иргэдийн анхаарал нилээд төвлөрч байна. Дээрхи үгийг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би овт шаар гэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэх үед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарч хандах ёстой.
  25. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд “эргийн гадна” данстай байхыг хориглоё гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь хэвээр байгаа. Энэ асуудал манай улсын эрх баригчдын анхааралд орсон гэж харж байна. Энд ахиц дэвшил гарах ёстой.
  26. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний Танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. “Монгол Улс энэ асуудлаар хатуу бодлого барих ёстой.
  27. Ойрын сар жилүүдэд Монгол улсын чансаа энэ салбарт дээшлэх ёстой гэж би харж байгаа
  28. Гүйцэтгэх эрх мэдлээ эрхэм гишүүн бүрийн тоогоор 76 хувааж талын нэг тараачихаад улс орон урагшлах, хөгжих гэдэг худлаа болохыг Та бид харахаараа, үзэхээрээ, мэдэхээрээ нэг болж байна. Иймээс энэ асуудлыг Монголын онцлогт тохирсон, олны сайн жишигт нийцсэн байдлаар шийдвэрлэх ёстой.
  29. Улс төрийн хүрээний завхрал, ялзрал нь төрийн албаа сүйтгэдэг, энэ байдал нь эргээд улс үндэсний аюулгүй байдлыг сулруулдаг гажуудлыг засах ёстой
  30. Үргүй зардалдаа шатна гэсэн үг. Улсаараа шаварт суучихсан байсан ч гүйцэтгэх засаг нь гүйж л байх ёстой.
  31. Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг онцлогтой болоод удлаа. Ажилладаг гар нь саажилттай байх юм бол айлыг чирч явдаг ганц нь байгаад ч нэмэргүй. Улсын хувьд бүр хэцүү. Ийм байдлаасаа Монгол Улс ангижрах ёстой.

 

Ц.Элбэгдоржийн 30 “Хэрэгтэй”

  1. Төр, бизнес хоёрыг салгах хэрэгтэй.
  2. Төрийн бүх албан хаагчийн өрөөний хэмжээ, унах машин, оролцох эс оролцох бүхий л үйл ажиллагааны хязгаарлалтыг тогтоож хатуу мөрдөх хэрэгтэй.
  3. Төрийн бүх тендер, худалдан авалт, гэрээ хэлцэл шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй.
  4. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй.
  5. Шилэн болгох хэрэгтэй.
  6. Монгол Улс хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ. Шийдвэр гаргагчид чухал шийдвэр гаргах хэрэгтэй
  7. Монголын хөгжил дэвшилд  хэрэгтэй далай шиг олон санаа, сайн эхлэл байна.
  8. Сүүлийн жилүүдэд иргэд энэ асуудлаар цөхрөнгөө барж байна. “Бүгд ижилхэн” гэсэн яриа хаа сайгүй сонсогдсоор удлаа. Энэ байдалд “би өөр”, “бид өөр” гэж хариу өгөх, гэхдээ энэ хариултаа үйлдлээрээ харуулах улс төрийн хүчин, хүн хэрэгтэй болж байна.
  9. Энэ асуудлыг Хууль зүйн сайд Сандагийн Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй. Энэ чиглэлд гаргах хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа, хууль журам, бүтэц, төсөв зардлын асуудлыг Засгийн газар, УИХ аль аль нь анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
  10. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй
  11. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй
  12. Албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
  13. Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй.
  14. Бүгдээрээ шахам төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болж хувирсан. Иймээс хямралыг давах гэвэл төр бизнес хоёрыг салгах хэрэгтэй
  15. Ер нь сайдын албан тушаал бол эрхэлсэн сайдын хэмжээнд л байх хэрэгтэй.
  16. Монголын хөгжил дэвшилд  хэрэгтэй далай шиг олон санаа, сайн эхлэл байна
  17. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй
  18. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй.
  19. Бүгдийг олон нийтийн хяналтад оруулж, шилэн болгох хэрэгтэй
  20. Төрийн бүх шатны албан хаагч, албан тушаалтны ажиллах орон зай, өрөөний хэмжээ, унах дуудах унаа машин, оролцох эс оролцох, төрөөс зардал гаргах эс гаргах бүх зүйл, үйл ажиллагааны стандарт, журам, хязгаарлалт хоригийг тогтоож хатуу мөрдөх хэрэгтэй.
  21. Мөн төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй
  22. Төсвийг хасах. Төрийн албыг томруулахгүй байх сонгодог арга бол төсвийг хасах. Тал хувиар нь хасаад өгөх хэрэгтэй.
  23. Тэр тусмаа хэм хэмжээ тогтоосон, төсөв орон тоо нэмсэн шийдвэр шинээр гаргахыг хориглоё. Энэ чиглэлд захиргааны ерөнхий болон шилэн дансны хуулийн боломж, зохицуулалтыг ашиглах хэрэгтэй
  24. . Энэ бол Та бидний хамтын бүтээл, нэгдсэн зорилго. Хэрэгжилтийг нь түргэтгэх хэрэгтэй.
  25. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.
  26. Биелэх боломжтой хүсэл. Биелүүлэх л хэрэгтэй.
  27. Энэ байдалд “би өөр”, “бид өөр” гэж хариу өгөх, гэхдээ энэ хариултаа үйлдлээрээ харуулах улс төрийн хүчин, хүн хэрэгтэй
  28. Засгийн газар, УИХ аль аль нь анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй
  29. Гэвч үүнийг хатуу хуульчилж, чанд хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй
  30. Монгол Улсын жин нөлөө, оролцоог нэмэх бүс нутгийн болон олон улс, олон талт хамтын ажиллагаагаа бид улам л өргөжүүлэх хэрэгтэй.

 

Ц.Элбэгдоржийн 30 “Болохгүй”

  1. Өмнөх буруу бодлогыг давтаж болохгүй.
  2. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.
  3. Эрх баригч хүчний сонгуулийн амлалт, хөтөлбөр бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.
  4. “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй”
  5. Дээрхи байдлыг өөрчлөхийн тулд өмнө явж ирсэн буруу бодлого, үйл ажиллагааг давтаж болохгүй
  6. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй.
  7. Аль ч оронд эрх баригчид нь хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн анархистууд байж болохгүй.
  8. 2016 оны УИХ-ын сонгуулиар нийгэмд болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл зорилготой сонгогдсон олон эрхэм гишүүн энд бий
  9. Энэ олон болохгүйн үүдэл улс төрийн намтай холбоотойг Та бүхэн сайн мэднэ.
  10. Аливаа манлайлагчийн түүхэн үүрэг бол болохгүй байгаа мууг мэдсэн даруйдаа өөрчлөхөд, сайжруулахад оршдог.
  11. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар анхааруулах, сануулах байдлаар эсвэл өнөөгийн байгаа хүчээр төр ажиллаад амжилт олохгүй нь илт боллоо. Үүнд эргэлт гаргахгүй бол, тийм хэмжээнд анхаарч бодлого үйл ажиллагаагаа өргөтгөхгүй бол улс орны маань ирээдүйн хувь заяа хутганы ирэн дээр ирж байна гэхэд хэтрүүлэг болохгүй.
  12. Монголчууд бид ямар ч байдалд орсон, хичнээн толхилцож түлхэлцсэн ч нэг Эх оронтой, нэг хувь заяатайгаа мартаж болохгүй.
  13. Алдаж болохгүй боломж гэж байдаг.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon