Нийтлэл 04 сарын 07, 2017

Инженер робот зохион бүтээгээд түүнтэйгээ гэрлэжээ

Бүтэлгүй ганц бие хүмүүс хувь тавилантайгаа эвлэрч Tinder ашиглахаа больж, муур эсвэл нохойтойгоо оройн мэдээ үзээд сууж байж болох юм. Харин олон удаа татгалзсан хариу авч залхсан “аминдаа арчаатай” нэгэн инженер эр өөртөө эхнэр зохион бүтээсэн байна.      

31 настай Жен Жиажиа бол хиймэл оюун ухаанаар мэргэшсэн инженер юм. Тэрээр өөрт байгаа программ бичиж, дизайн хийх чадвараа ашиглан эхнэр болох “хүндээ” хэрэгтэй программыг суулгасан байна. Өмнөд Хятадын Өглөөний мэдээ сонины газраас Зен Жиажиа 2016 оны сүүлээр Юнюин нэртэй эмэгтэй робот зохион бүтээсэн бөгөөд түүнээс хойш “хос хоёр”-ын харилцаа хурдан өрнөсөн гэж мэдээлсэн байна. Хэдхэн сарын дараа тэд гэрлэж, хуримын ёслолоо хийжээ. Харамсалтай нь тэдний гэрлэлт хууль ёсных биш юм.

Юнюин 30 кг жинтэй, хэдэн энгийн үг хэлж, Хятад ханз ялгаж чадна.

Тэр алхах гэх мэт наад захын ахуйн ур чадвар байхгүй нь Женгийн хувьд тун харамсалтай хэрэг. Гэсэн ч тэр ирээдүйд эхнэрээ илүү сайжруулж, гэрийн ажил хийх чадвартай болгож, хамтдаа өтлөх мөрөөдөлтэй.

Хуримын ёслолын үеэр эхнэр болох бүсгүй Хятадын үндэсний уламжлалын дагуу улаан алчуураар толгойгоо ороож, хар хослол өмссөн байна. Женгийн найзуудын нэг нь сонинд өгсөн ярилцлагандаа “Найз бүсгүй олж чадаагүй болохоор Жен ёс уламжлалыг хайхрахаа больсон” гэжээ.

Хуримын ёслолд Женгийн ээж, найз нөхөд оролцсон байна.     

Эх сурвалж: metro.co.uk

Сэтгэгдэл бичих

arrow icon