Нийтлэл 04 сарын 10, 2017

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүдээ батламжиллаа

Ардчилсан нам дотоод сонгуульд ялалт байгуулсан гишүүдээ 4 дүгээр сарын 6-ны өдөр батламжилжээ. Намын дотоод сонгууль энэ сарын 2-ны өдөр болж, нийт 565 хүн өрсөлдсөнөөс Үндэсний бодлогын хороонд 511, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн нэр дэвшсэн билээ.

Намын дотоод сонгуулийн дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдсөн Д.Баттулга  хамгийн их  санал авсныг мэдээллэсэн.

Харин намын гишүүдээс гомдол ирсэн гэсэн шалтгаанаар Сэлэнгэ аймгаас Үндэсний бодлогын хороод нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг түр түдгэлзүүлээд байгаа билээ. Уг асуудлыг Үндсэн дүрмийн хороогоор тун удахгүй хэлэлцэх бөгөөд С.Баярцогтыг шалгаад, зөрчилгүй гэж үзвэл дахин Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх олгох юм байна.

Дашрамд дуулгахад Ардчилсан намын дүрмээр Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан байна. Тиймээс С.Баярцогтын хувьд дахин сонгогдох боломж байгаа юм.

Өчигдөр батламжлагдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дотор С.Баярцогтын нэр багтаагүй байжээ. Учир нь Үндсэн дүрмийн хороо түүний асуудлаар хуралдаагүй байгаа тул С.Баярцогтыг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр батламжлах, эс батламжлах шийдвэр гараагүй байгаа гэнэ.

 

 

Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрсийг хүргэж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon