Нийтлэл 04 сарын 12, 2017

Баабар Ерөнхийлөгч болбол юу хийнэ гэв?

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ “Өдрийн сонин”-оор дамжуулан олон нийтэд мэдэгдлээ. Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна” гэсэн томоохон нийтлэл хэвлүүлж, яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо тайлбарлажээ.

Баабар Ерөнхийлөгч болвол юу хийнэ гэсэн бэ?

  • Ерөнхийлөгчийн том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгана.
  • Хулгайч нарыг шорон буюу байх ёстой газар нь байлгана.
  • Ард түмний хөдөлмөрөөр буй болсон баялгийг нийгэмчлэн хурааж бусдад тарааж өгөхийг хориглоно.
  • Нийгэмд тогтсон мафи бүтэцтэй сайтар тэмцэнэ.
  • Нийгмийн шударга бус тогтолцоо, баян хоосны тэнгэр газар шиг зөрөөг арилгана.
  • Ард түмэнд буцаагдсан итгэл найдвар, булаагдсан баялгийг эргүүлж өгнө.
  • Төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө ажиллана.
  • Төрийн нэр баригчдыг суух ёстой газар нь суулгахын төлөө ажиллана.
  • Ард түмний нэр баригчдыг зогсох ёстой газарт нь зогсооно.

 

Сэтгэгдэл бичих

    • батаа
    • 2021-06-26

    баавар ерөнхийлөгч болоосой намайг хужаа гэж гадуурхагдаж бүх насаараа хохирч байна уг ньбаавар батзаяа бид ах дүүгийн холбоотой энэ хоёр маань нэр хүнд хөөцөлдөөд алга болсон би туйпуу шатаасаар хоцорсон.гэхдээ би ариун цагаан хөдөлмөр хийж хэд гурван төгрөгтэй болсон.баавар ах дарга болчихвол улс төрийн хэлмэгдлээс намайг гаргах байх

    • Монгол ялна
    • 2021-01-03

    Болор2эрдэнийн нийтлэлд ямар их үзэн ядалт ингээ вэ? Уг нь сайн дураараа хандивлаж байгаа юмсан. Өөрийгөө нийтлэлч гээд бүүүүүүр итгэчихсэн байна шүү

arrow icon