Нийтлэл 04 сарын 14, 2017

Чагтлагдсан сэдэв: БҮХ ТЭСРЭХ БӨМБӨГНИЙ ЭХ

Афганистаны Нангархар мужийн Ачин тойрог дахь Исламын улсын дайчдын дээрээс АНУ-ын агаарын хүчнийхэн MOAB буюу "бүх тэсрэх бөмбөгний эх" хэмээх хамгийн хүчтэй цөмийн бус тэсрэх бөмбөгийг хаяжээ. Энэ тэсрэх бөмбөгийг 2003 онд АНУ-ын нисэх хүчний лаборторид бүтээсэн байна. Тэсрэх бөмбөг 9,800 орчим кг жинтэй ба түүнийг бүтээхэд 300 гаруй сая ам.доллар зарцуулсан. Нэгж бөмбөгний үнэ 16 сая ам.доллар байдаг байна. Энэ бөмбөг алсын удирдлагатай бөгөөд АНУ-д 15 ширхэгийг үйлдвэрлэсэн байна.

Тодорхойгүй  эх сурвалжийн мэдээгээр 100 илүү давсан Исламын дайчид бөмбөгдөлтөөс амь үрэгдсэн гэсэн байна. Энэ үйл явдлын талаар жиргээчид #MOAB, #Afghanistan гэсэн хаштагтай жиргэж байна.

Andrew Westmoreland “MOAB-ын барагцаа радиус иймэрхүү. 2,4 орчим км” гэж зургаар үзүүлжээ.

Kevin Hughes “Тодорхойгүй  эх сурвалж мэдээллсэнээр Исламын улсын 100 илүү давсан дайчид алагдсан.” гэжээ.

Adam Trout “Ингээд ахиад л ардчиллыг дэлгэрүүлж байна” гэж жиргэжээ.

Jack Slater “Афганистанд Трампын хаясан тэсрэх бөмбөг 314 сая ам.долларын өртөгтэй. Флинтийн усны хямралыг гурван удаа засчих мөнгө.” гэсэн байна.

Collin Rugg “АНУ Афганистан дахь Исламын улсын дайчдад MOAB-г хаясанд уурлаж байгаа бол нэг бол Исламын улсынх эсвэл либерал” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon