Нийтлэл 04 сарын 17, 2017

Чагтлагдсан сэдэв: ТУРКИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Туркийн үндсэн хуулийн өөрчлөлтийн референдум явагдаж дууслаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 18 нэмэлт өөрчлөт бүхий заалтууд тусгагдсан ба зөвхөн “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариулттай байсан байна. Санал асуулгад оролцох эрхтэй 55 сая хүнээс 44 сая гаруй хүн оролцсон байна. Эцсийн бус дүнгээр нийт оролцогчдын 51,5% нь тийм гэж хариулан үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэд хэдэн заалтууд тусгагдсан нь маргааны асуудал болж байна. Жишээ нь ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээж авахгүй зөвхөн хэлэлцэх эрхтэй байсан бол өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн хоригийг нийт гишүүдийн дор хаяж 51% дэмжиж байж хоригийг хүчингүй болгоно, дайн зарлах эсэхийг парламент шийддэг байсныг ерөнхийлөгчийн бүрэн эрхэд шилжүүлсэн зэрэг өөрчлөлтүүд байгаа юм. Туркийн улс төр дэх гол сөрөг хүчин Бүгд найрамдах ард түмний нам санал асуулгын дүнг үл зөвшөөрч нийт саналын дор хаяж 37%-ийг дахин тоолох ёстой гэсэн байр суурьтай байна.   

Туркийн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар жиргээчид #Turkeyreferendum, #Erdogan гэсэн хаштагтай жиргэж байна.      

Евро парламентын баруун-төвийн бүлгийн дарга Manfred Weber “Санал асуулгын дүн ямар ч гарсан бай ерөнхийлөгч Эрдоган улс орноо хувааж байна. Бид референдумын үр дүнд маш их зовниж байна.” гэжээ.

Dr Shahid Masood “51% дэмжиж, 49% дэмжсэнгүй. Эрдоган ялах болно. Харин ийм жижиг зөрүүтэй үед улс төрийн хямрал үргэлжилж улс орон хуваагдаж, туйлширна.” гэжээ.

Soner Cagaptay “Эрдоган референдумд яллаа. Гэвч Истанбулыг оролцуулаад Туркын гурван том хотод ялагдлаа. Энэ нь 2002 оноос хойш анх удаа болж буй үйл явдал юм.” гэж жиргэжээ.

Ian bremmer “Турк улс ямар гайхалтай, ямар онцгой ард түмэнтэй, соёлтой гэдгийг тэнд байсан хүн бүр мэднэ. Өнөөдрийн санал асуулга эмгэнэлтэй үйл явдал боллоо.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon