Нийтлэл 04 сарын 19, 2017

Монголд: ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн санхүүгийн ховор нандин 110 гаруй үзмэрээс бүрдсэн Дэлхийн санхүүгийн музей Монголд байгуулагдлаа. Тус музей нь олон нийтийн санхүүгийн боловсролын төлөө байгуулагдсан бөгөөд дэлхийд ингэж санхүүгийн салбар дамжсан, улс дамнасан санхүүгийн музей байдаггүй юм байна.

Музейн үзмэрт дэлхийн санхүүгийн түүхийг бичилцсэн Жон Рокфеллерийн гарын үсэгтэй 1884 оны Стандарт ойл компанийн хувьцаанаас эхлээд Дэлхийн анхны хувьцааны индекс, 1494 оны анхны нягтлан бодох бүртгэлийн сурах бичиг, 1688 оны Дэлхийн анхны хувьцааны арилжааны тухай ном, 1921 оны Данзангийн доллар буюу Ерөнхий сайд С.Данзангийн гаргасан мөнгөн тэмдэгт зэрэг түүхийн нэн ховор, сонирхолтой үзмэрүүд багтжээ. Музейн үзмэрүүд оны хувьд эртнийх байх тусмаа, гарын үсэгтэй байх тусам үнэ цэнэ, ач холбогдлын хувьд илүү байдаг байна.

Эдгээр 110 гаруй үзмэр нь дэлхийн санхүүгийн 50 орчим түүхийг харуулснаараа  онцлогтой бөгөөд олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролд асар их хувь нэмэр оруулж, цогц мэдлэг олгох зорилготой юм. 

1921 оны Данзангийн доллар буюу Ерөнхий сайд С.Данзангийн гаргасан мөнгөн тэмдэгт

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon