Нийтлэл 04 сарын 19, 2017

Чагтлагдсан сэдэв: ШИНЭ GOOGLE EARTH

Google компани Google Earth буюу дэлхийн гадаргууг харах зориулалттай аппликейшны сайжруулсан хувилбарыг танилцууллаа. Google Earth-ийн захирал Рэбэкка Мур энэ хувилбарыг “Дэлхийд өгч буй бидний бэлэг” хэмээн тайлбарласан байна. Энэ хувилбарын Vogayer хэмээх шинэ тохиргоо нь BBC Earth, Nasa, Sesame Street болон Jane Goodall Institute зэрэг байгууллагуудын тайлбарын хамт дэлхийн гадаргуугаар аялах боломж олгож байна. Google Earth-ийн бүтээгдэхүүний менежер Гопал Шах энэ шинэ тохиргоог AFP агентлагт тайлбарлан “Google Earth-ийн шинэ хувилбар нь боловсролын төлөө юм. Үүгээр дамжуулан хэзээ ч очиж байгаагүй  газрынхаа багахан хэсгийг харж болно” гэсэн юм.

Маш олон хүмүүсийн сонирхолыг татаж буй зүйл нь Google Earth-ийг Oculus Rift  төхөөрөмж болон Touch удирдлагуудыг ашиглан Virtual Reality (VR) тохиргоогоор үзэх юм. Мөн Feeling Lucky? гэх нэмэлт тохиргоогоор нуугдсан эрдэнэсийг газрын зургаас олж болох юм байна.  Жиргээчид шинэ хувилбарын талаар #GoogleEarth гэсэн хаштагаар санал, сэтгэгдлээ хуваалцаж байна.

Google VR-ийн дизайнер Andre Le “Олон сар хөдөлмөрлөсний эцэст Oculus Rift дээр Google Earth VR ажиллахаар болсонд бахархаж байна” гэжээ.

Micah Shippee  “Эрх чөлөөний хөшөөний 3D” зургийг жиргэжээ.

Google Earth-ийн шинэ хувилбарыг тайлбарласан видеог үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

arrow icon