Нийтлэл 04 сарын 20, 2017

ТАТВАР: Автомашины татвар яаж нэмэгдэх вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганаас төсвийн тодотголын хүрээнд суудлын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн нэмэхээр тогтсон билээ.

Автомашины татвар нэмэхээс өмнөх болон дараах үнийг харьцуулан хүргэж байна. 

Онцгой албан татварын тухай хуульд заасан, анхаарал татах нэг заалт нь энэ төрлийн татвараас таллан чөлөөлөх тухай юм.

- Хос тэжээлт (Hybrid)

- Шингэрүүлсэн хийгээр ажилладаг

- Цахилгаан тэжээлт автомашинуудад дээрх татварыг 50 хувиар бууруулан тооцно.  

Өмнө нь дээрх төрлийн автомашинуудад онцгой албан татвар огт ногдуулдаггүй байсан бол ирэх сараас 50 хувийн хөнгөлөлттэй татвар ногдуулах боллоо.

 

Эх сурвалж: УИХ, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл бичих

arrow icon