Нийтлэл 04 сарын 21, 2017

Чагтлагдсан сэдэв: ПАРИС ДАХЬ ХАЛДЛАГА

Францын нийслэл Парис хотноо Исламын улсын алан хядагч халдлага үйлдэв. Хотын төв хэсэг дэх Елисейн өргөн чөлөөнд болсон ба халдагч этгээд жолоодож ирсэн машинаасаа буун цагдаа нар руу гал нээсэн байна. Халдлагын үеэр нэг цагдаа амь эрсдэж, хоёр цагдаа хүнд гэмтсэн байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Сонгууль болж буй учир бид өндөр сонор сэрэмжтэй байх ёстой” гэж мэдэгдэв.

Энэ сарын 23-нд Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдах ёстой. Энэ удаагийн сонгуульд Франц болон Европт болсон террорист халдлага, дүрвэгсдийн асуудал чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй болоод байгаа билээ.

Исламын улс энэ халдлагын зохион байгуулсан гэж мэдэгдэл гаргасан ба Парисын прокурор энэ халдлагад хэрэг үүсгэн шалгахаар боллоо.

Жиргээчид энэ халдлагын талаар #ParisAttack, #Paris гэсэн хаштагтай жиргэж байна. Мөн дэлхийн олон улсуудын удирдагч харамсаж буйгаа илэрхийлж байна.

Mr. Darcy “Нээлттэй хилтэй болсны үр дүнд амар амгалан байдлаас цагдан хорих цаашлаад иргэний дайн руу гулсаж байна.” гэв.

BenGarrison Cartoons “Бас нэгэн террорист халдлага Парист боллоо. Ле Пен бол Францын эцсийн найдвар.” гэж шог зураг танилцуулжээ.

 

Pamela Moore “Либералуудын олон талт соёлын мэдээжийн үр дүнд өнөөдөр хүмүүс амиа алдлаа. Энэ үед Марин Ле Пенийг сонгох ёстой.” гэж жиргэжээ.

Shiraz Maher “Сүүлийн дөрвөн долоо хоногт Европт дөрвөн террорист халдлага боллоо: Вэстминистер, Лондон; Стокгольм, Швед; Боруссиа Дортмунд, Герман; Парис, Франц” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon