Нийтлэл 04 сарын 25, 2017

Чагтлагдсан сэдэв: TED2017

Канадын Ванкувер хотноо TED2017 “The Future You” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд энтрепренер Илон Маск, дэлхийн шатрын аварга Гарри Каспаров, Болливүүдын жүжигчин Ша Рук Хан, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Жим Ёнг зэрэг олон алдартнууд оролцох аж. Хэлэлцүүлгийн сэдвүүдэд хиймэл оюун ухаан, роботын технологи, байгаль хамгаалал, сэтгэл зүйн болон бусад асуудлууд багтаж байна.

Жиргээчид #TED2017 гэсэн хаштагтай жиргэж байгаа ба энэ сарын 28 хүртэл TED2017 үргэлжлэх юм.

TED Talks “Хэрвээ бид өөрсдийгөө ижил үзэлтэй хүмүүсээр хүрээлүүлвэл бид илүү хатуужилтай болдог” хэмээн Rabbi Sacks-ын үгээс эшлэжээ.

Elena Crisca “Машин тодорхой зорилготой бол хүмүүс бид хүсэл тэмүүлэлтэй” хэмээн Garry Kasparov-ын үгийг жиргэжээ.

TED Talks “Бид дэлхийг өвөг дээдсээсээ өвлөж авдаггүй харин хүүхдүүдээсээ авдаг.”  гэж Matilda Ho-гийн үгээс эшлэжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon