Нийтлэл 04 сарын 26, 2017

Чагтлагдсан сэдэв: АНУ-ЫН"ОРОМЖ ХОТУУД"

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачдыг орогнуулдаг хотуудын (sanctuary city) санхүүжилтыг хасах тогтоолыг АНУ-ын Сан Франциско хотын дүүргийн шүүх түтгэлзүүлсэн байна. Сан Франциско хотын шүүгч мэдэгдэхдээ “Холбооны засгийн газрын санхүүжилт цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоогүй” гэжээ. “Оромж хот” гэдэг нь хууль бус цагаачдыг орогнуулдаг Засгийн газартай цагаачлалын асуудлаар хязгаарлагдмал хүрээнд хамтран ажилладаг хотуудыг нэрлэдэг. АНУ-д ойролцоогоор 400 давсан засаг захиргааны нэгж ийм "статустай" болсон байна. Эдгээр засаг захиргааны нэгжид Сан Франциско, Нью Иорк, Чикаго гэх мэт томоохон хотууд багтдаг аж.

Мягмар гаригт АНУ-ын хотын дарга нар болон Хууль зүйн сайд Жефф Сешнс тогтоолын талаар ярилцсан байна. Энэ үеэр зарим хотын дарга нар тогтоолыг яг яаж биелүүлэхээ ойлгохгүй байгаагаа мэдэгдсэн ба орон нутгийн цагдаа нар хэр хэмжээний мэдээллийг Холбооны засгийн газарт хүргүүлэх нь тодорхой биш байна гэдгээ илэрхийлжээ.

Жиргээчид #sanctuaryCities гэсэн хаштагтай жиргэж сэдвийн талаар хэлэлцэж байна.

Jeeniya “Трамп эхний 100 өдөртөө хамгийн их түтгэлзүүлсэн тогтоолтой ерөнхийлөгч боллоо.” гэжээ.

Brittany Pettibone “Улс орны сонирхолоос либералуудын сонирхлыг илүүд үзэж байгаа шүүгчдийг огцруулах ёстой” гэж жиргэжээ.

Vinay A. Ramesh “АНУ-ын ерөнхийлөгч үндсэн хуулийг тайлбарлах эрхгүй. Холбооны шүүгч тайлбар эрхтэй ба тэд "оромж хотуудыг" үлдээ гэж байна.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon