Нийтлэл 04 сарын 27, 2017

Чагтлагдсан сэдэв: NAFTA ба ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп NAFTA буюу Умард Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээнээс одоохондоо АНУ-ыг гаргахгүй хэмээн мэдэгдэв. Цагаан ордноос гэрээг  дахин хэлэлцэж тохирно гэжээ. Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр гэрээний заалтыг дахин хэлэлцэж тохирно эсвэл гарна гэж мэдэгдэж байсан юм. Энэ худалдааны гэрээ нь 1994 оноос хойш Канад, АНУ, Мексик гэсэн орнуудыг хамруулан хэрэгжиж байгаа билээ. 2015 онд эдгээр орнуудын нийт худалдааны эргэлт нэг триллион ам.доллар хүрч байсан юм. Гэрээ хэрэгжиж эхэлсэнээс хойш Америкийн томоохон үйлдвэрүүд татвар болон зардлын илүү таатай орчноос шалтгаалан Мексик рүү шилжсэн нь АНУ-д худалдааны алдагдал, ажилгүйдлийг үүсгэж буй юм.

Мөн ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын компаний татварыг 35%-иас 15% хүртэл бууруулах санал Конгресст оруулахаа мэдэгдэв. Үүнтэй хамт хувь хүний орлогын албан татварыг 7 шатлалтай байсныг гурван шатлал буюу 10%, 25%, 35% гэсэн шатлалтай болгох санал дэвшүүлжээ. Энэ шийдвэрийн үр дүнд “АНУ-ын эдийн засаг жилд 3% өсөх болно” гэж АНУ-ын сангийн яамны сайд Стивен Мнучин мэдэгджээ.

Эдгээр шийдвэрүүдийн талаар жиргээчид #NAFTA, #TaxPlan гэсэн хаштагтай жиргэж байна.

Binyamin Applebaum “1. АНУ NAFTA-гаас гарахаар төлөвлөөгүй. Үүнд зургаан сар шаардагдана. 2. Хүссэн зүйлээ авах хүртлээ гэрээнээс гарна гэж айлгасаар байх болно.” гэжээ.

Amy Siskind “Өнөөдөр Трамп NAFTA-гийн хэлэлцээрийг түргэн шийдсний дараа, Трюдо болон Пенья Ньето нар түүнтэй илүү нухацтай харилцах болно гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.

Ian bremmer АНУ-ын татварын өөрчлөлтийг бусад орнуудын татварын хэмжээтэй харьцуулсан байна.

CitizenKays татварын өөрчлөлтийг шоглон доорх зургийн хамт жиргэжээ. Энэ зурганд тэрбумтнууд дараагийн удаа татвар буурах хүртэл ажлын байр бүтээхгүй гэсэн утга илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon