Нийтлэл 04 сарын 28, 2017

Чагтлагдсан сэдэв: BILLBOARD 2017

Латин Америкийн Billboard 2017 хөгжмийн наадам болж өнгөрлөө. Энэ сарын 24-27 хүртэл үргэлжилсэн уг наадамд Латин Америкийн урлагийн одууд оролцсон ба одуудын тоглолтоос гадна Латин Америкийн урлаг, хөгжмийн асуудлаар хэлэлцүүлэг, хурлууд болсон байна. Наадмын үеэр Жениффер Лопес хоёр шагнал, Жастин Бибер нэг шагнал, Энрике Иглесиас дөрвөн шагнал хүртсэн байна.

Ирэх тавдугаар сарын 21-нд АНУ-ын Billboard 2017 эхлэх ба Өмнөд Солонгосын BTS хамтлагийг Billboard-д оруулаач гэсэн хүсэлт маш их байгаа аж. BTS Америк тивд шинэ дуунуудаараа ихээхэн амжилт олж олны анхаарлыг татаад байгаа билээ. Хэрвээ тэд тодорхой номинацад шалгарч оролцож чадвал Billboard-д оролцсон анхны K-POP хамтлаг болох юм.

Жиргээчид дээрхи үйл явдлын талаар #Billboards2017 гэсэн хаштагтай жиргэж байна.

Jennifer Lopez тоглолт хийнэ гэдгээ мэдэгдэж жиргэв.

Justin Bieber Crew “Жастин Бибер Billboards 2017-д гурван жил дараалан Crossover Artist шагналыг авсанд баяр хүргэе.” гэжээ.

BTS Army “BTS анх удаа Майли Сайрус, Рианна нарыг түрүүлэн Billboard-ын нүүр хуудас дээр гарч ирэн хамгийн олон долоо хоног нэгдүгээрт жагссан рекордоор гуравдугаар байранд орлоо” гэжээ.

Julykyro “BTS-ийг энэ шоунд оролцоосой гэж хүсч байна. Тэднийг уриач. Мянга мянган ARMY тэднийг хүлээж байна.” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon