Нийтлэл 04 сарын 28, 2017

Фэйсбүүкийн ирэх 10 жилийн мастер төлөвлөгөө

Өнгөрсөн 7 хоногт Марк Зукерберг анх 2016 онд гарч байсан Фэйсбүүкийн 10 жилийн мастер төлөвлөгөөг дахин дэлгэрэнгүй танилцууллаа. Түүний танилцуулснаар фэйсбүүк ирэх 10 жилд хиймэл оюун ухаан, дэлхийн хаана ч холбогдох интернэт холболт, бодит орчинд хийсвэр зураглал оруулах зэрэгтэй холбоотой ажлыг хийх гэнэ.  

Фэйсбүүкийн ирэх 10 жилийн төлөвлөгөө  

Виртуал ертөнцийг бодит ертөнцөд оруулах гэдэг нь фэйсбүүк аппликэйшний камераар дамжуулан бодит ертөнцөд виртуал зүйлийг бий болгож харуулах аппликэйшнийг хийх боломж олгохыг хэлж байгаа юм. Ингэснээр “Pokémon Go” шиг хэрэглэгчдийг татсан дараагийн сонирхолтой нээлт хийх ээлж Фэйсбүүкт ирж байна.   

Өнгөц харахад зүгээр л танилцуулга илтгэл байсан ч ухаалаг утасны зах зээлд суурилаагүй аппликэйшн болон бусад хэрэгслийг бий болгох зорилт тавьснаараа Фэйсбүүк Google болон Apple-ийн шууд өрсөлдөгч болж байна гэсэн үг юм. Нью Йорк Таймс сэтгүүл Зукербергийг Фэйсбүүк өөрийн гэсэн ухаалаг утас үйлдвэрлэх ажилдаа амжилт олж чадаагүйдээ сэтгэл дундуур явдаг гэж дурдсан удаатай.  

Харин энэ удаа Фэйсбүүк технологийн салбар дахь хүн, байгууллага нэг бүртэй дайн зарласан гэхэд хилсдэхгүй. Дайнд ялахад хэдэн арван жил шаардлагатай ч Фэйсбүүк ямар ч байсан ухаалаг утсыг үгүй хийх аяндаа хэдийн гарсан гэдгийг тэдний өнөөгийн ярьж буй зүйлээс харж болохоор байна.

Зурагт хэнд хэрэгтэй гэж?

Виртуал ертөнцийг бодит ертөнцөд оруулахад зүүхэд хялбар, стандарт хэмжээтэй нүдний шил байхад л хангалттай гэж Зукерберг мэдэгдэв. Тэрээр: “Бидэнд бодит зурагт хэрэггүй. Бид 1 доллараар “TV” гэсэн аппликэйшн худалдаж аваад ханандаа чиглүүлээд үзэхэд л болно. Үнэндээ бидний эргэн тойрны бодит эд зүйлс заавал биет байх ёсгүй гэдгийг бодоод үзэхээр үнэхээр гайхалтай.” гэжээ.

Марк Зукерберг шатрын хөлөг эсвэл зурагтыг виртуал байдлаар харуулдаг шил үйлдвэрлэнэ гэв.  

Гэхдээ зөвхөн зурагтаар хязгаарлагдахгүй. Ухаалаг утас, ухаалаг бугуйн цаг, таблет гэх мэт дэлгэц дээр болон дэлгэц ашиглан ажилладаг бүх зүйлийг виртуалаар орлуулж болно.  

Майкрософтын хувьд HoloLens хэмээх голограм шил хэдийн гаргажээ. HoloLens-ийн босс Алекс Кипман ухаалаг утасны мөхлийг бодит ертөнцийн хийсвэр зураглал, түүний дагалдах хэрэгслүүдийн авчрах үр дүн гэж мэдэгдсэн байна.

Майкрософтын бүтээж буй HoloLens нүдний шил.  

Фэйсбүүкийн технологийн дэвшлээр солих гэж байгаа зурагт, таблет, ухаалаг утасны үйлдвэрлэл нь дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Зукерберг ч өөрөө цаашид зорьсноо хэрэгжүүлэхэд хугацаа их зарцуулна гэдгээ мэдэж байгаа.  

Одоогийн байдлаар Фэйсбүүкийн бодит орчин дахь хийсвэр зураглалыг хөгжүүлэхийн төлөө хийж буй үйлдэл нь  Снапчаттай өрсөлдөх төдийгөөр хязгаарлагдаж байгаа юм. Цаашид илүү сонирхолтой, зугаатай аппликэйшнийг гаргахад Фэйсбүүкт хэрэгтэй ганц зүйл нь аппликэйшнийг нь хэрэглэж, хөгжүүлэх хэрэглэгчид, хөгжүүлэгчид юм.

Африкт ч түгээх боломжтой интернэт

Дараагийн танилцуулсан төхөөрөмж бол интернэт холболттой, жижиг хэмжээний нисдэг тэрэг юм. Нисдэг тэрэгт Tether-tenna хэмээх нэр өгчээ. Энэхүү нисдэг тэрэг нь гамшгийн үед газраас хөөрч, интернэтээр хангах холбооны цамхгийн үүрэг гүйцэтгэнэ. Бодит ертөнцийн хийсвэр зураглалтай адил ирэх 10 жилийн удаан хугацааны төлөвлөгөөнд багтсан ч энэ нисдэг тэргээр гамшгийн үед нэг удаадаа олон сарын турш интернэт холболт бий болгох хүчин чадалтай байх болно гэжээ.      

Хамгийн сүүлд Фэйсбүүк Миллиметрийн нарийвчлалтай урсгалын технологийг ашиглан интернэт холболтыг цацдаг Акүила дроныг 2016 онд туршиж үзсэн байдаг. Дрон “бүтцийн гажуудлаас” болж амжилтгүй газардсан ч туршилт 2017 онд ч үргэлжилсэн хэвээр байх аж.     

 

Эх сурвалж: www.futurism.com 

Сэтгэгдэл бичих

arrow icon