Нийтлэл 05 сарын 04, 2017

Чагтлагдсан сэдэв: БУКИНГЕМИЙН ОРДНЫ ЯАРАЛТАЙ УУЛЗАЛТ

Их Британий хааны албанд зүтгэдэг бүх албан тушаалтнуудыг дуудан Букингемийн ордонд яаралтай уулзалт хийлээ.Тэдгээр албан тушаалтнуудад албаны хамгийн өндөр тушаалтан болох Лорд (цол) Чамберлэйн болон Хатан хаан Элизабетийн баруун гар, нарийн бичиг Сэр Кристофер Гэйдт нар мэдэгдэл хийсэн аж. Шөнө гэнэтийн уулзалт зарласан нь жирийн бус явдал хэмээн олон хүмүүс үзэж, Букингемийн ордноос ямар мэдэгдэл хийх бол хэмээн түгшин хүлээж байна. Зарим эх сурвалж Эдинбургийн гүн Ханхүү Флиппийг нас барсантай холбоотойгоор уулзалт зохион байгуулсан гэж мэдээллэж байна.

Энэ үйл явдлын талаар жиргээчид #Buckingham Palace гэсэн хаштагтай жиргэж байна.

David Barden “Букингемийн ордны яаралтай уулзалтын талаар цуу яриа дэгдэж байна. Тодорхойгүй эх сурвалжууд Ханхүү Флиппийг  нас барсан гэж байна” гэж жиргэжээ.

KennyGee “Их Британий радио Ханхүү Флипп нас барсан асуудлаар Букингемийн ордонд уулзаж байна гэж мэдээллээ. Цаашаа асуудал хөрвөж байна...” гэжээ.

Robert Jobson “Букингемийн ордон “яаралтай уулзалтын” талаар ямар нэг тайлбар хийхгүй. Ажилтнуудыг үе үе дууддаг.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon