ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Өмнөд Хятадын тэнгисийн маргааны түүх

Өмнөд Хятадын тэнгисийн шүрэн аралуудыг эзэмших маргаан олон улсын анхаарлыг татаад буй. АНУ, Хятад, Өмнөд Азийн томоохон орнуудыг хамарсан энэ маргаан хэрхэн үүссэнийг тайлбарласан Билл Хайтоны (Bill Hayton) нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрээр Өмнөд Азид BBC-гийн сурвалжлагчаар ажиллаж, Өмнөд Азийн орнуудын талаар хоёр ном бичсэн юм.

Америк болон Хятадын хөлөн онгоцнууд маргаантай аралуудын ойрхон зөрөлдөж, нисэх онгоцнууд агаарын орон зайгаа булаацалдан, долоон засгийн газрын хэн нь усан доорх газрын тос, загасыг эзэмших эрхтэй талаар маргалдаж байна. Энэ маргааны гол асуудал нь Өмнөд Хятадын тэнгисийн шүрэн аралуудыг хэн эзэмших вэ гэдэгт юм. Тэдгээр шүрэн аралууд магадгүй жижиг бас хэдхэн км газрыг эзэлж болох ч дэлхийн хэмжээний мөргөлдөөн үүсгэж магадгүй юм.

Үнэндээ Өмнөд Хятадын тэнгист хоёр ялгаатай маргаан байгаа юм. Нэг нь Хятад, Тайван, Филиппин, Малайз, Бруней, Вьетнам, тодорхой хэмжээнд Индонези зэрэг орнуудын хамарсан арлыг эзэмших маргаан. Нөгөө нь олон улсын системийн дүрэм буюу далайн хуулийн асуудал болсон аралуудын хоорондын зайны маргаан юм. Энэ асуудал АНУ болон Хятадын онцлон анхаарч буй хэсэг юм. Аралуудын асуудал хоёр давхар маргаан болж байгаа нь аюултай юм. Загасчдын хэрэг дэлхийн хамгийн хүчирхэг хоёр усан цэргийн флотын зөрчил болж хувирч болзошгүй.

Шүрэн аралуудын талаарх маргаан аралууд дээрх шувууны сангаснаас эхэлж газрын тос, байгалийн хийн маргаан бол хувирсан. 1909 онд Хятадын үндэсний үзэлтнүүд империалист орнуудаас болж улс орноо ‘гутамшигт’ байдалд орсонд уурсан Японы бизнесмен Нишизава Ёшижигийн ард өөрсдийгөө халхлан Хонг Конг болон Тайваны дундах Пратас арлаас загасны хаягдалаас бордоо гаргаж авч байв. Цаашлаад Хятадууд Хятад болон Вьетнамын эргийн хооронд орших Параселын аралуудад экспедици илгээн аралуудыг анх удаа эзэмшжээ.

Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Хятадын тэнгисийн маргаантай аралуудын байршил

                                     Эх сурвалж: www.npr.org

Гэвч Параселын аралуудыг Франц, Британичууд сайн мэддэг байсан ба аралуудыг зууны өмнө газрын зурагт тэмдэглэн Зүүн Энэтхэг Компани (Друммонд, Паттл, Робертс, Мөнгө) зарим менежерүүдийн нэр болон компаний хөлөг онгоцнуудын (Гөрөөс, Хайгуулчин, Нээлт) нэрээр нэрлэжээ. Хятадын удирдлагууд 20-р зуунаас өмнө идэвхигүй байсан бол Пратасын асуудал сөхөгдөхөд аралуудыг ‘эрт үеэс’ Хятадын мэдэлд байсан гэж зүтгэв.

1920-иод, 1930-аад онд Франц (тухайн үед Энэтхэг-Хятадын хойгт үндсэн колончлогч байсан) аралуудыг Япон, Хятадтай зэрэгцэн булаалдаж эхлэв. Энэ цаг үе геополитикийн хувьд тогтворгүй байсан ба талуудын хэн ч аралуудыг эзлээгүй байсан ч бүгд тодорхой бодлогогүй оролдлогуудыг хийж байсан юм.        

Лондонгийн зүүн захаас ирсэн халим агнуурчин Параселын аралуудаас өмнө зүгт хэдэн зуун км газарт орших Спратлийн аралуудыг өөрийн нэрээр нэрлэснээс үүдэн анхаарал тийшээ шилжив. 1933 оны Бастилын өдөр (жил бүрийн долдугаар сарын 14-нд) Франц зургаан арлыг эзэлсэн ба Хятадын удирдлагууд тэдгээрийг сонирхож эхлэв. Энэ үеэс хойш асуудал их хачирхалтай болж эхэлдэг. 1933 оны зургадугаар сард Бүгд Найрамдах Хятад улс нутгийнхаа хилийг тогтоох, газрын зургаа тодорхойлох хороо томилов. Гэтэл аралуудын багагүй хэсгийг гадныхан эзэлчихсэн учраас засгийн газар өөрийн эзэмшил гэсээр байх эсэхдээ эргэлзжээ. Өмнөд Хятадын тэнгисийн аралуудын хувь заяа газрын зураг зохиох дээрх үйл явцтай холилдож орхив.

Хятадын хороо аралуудыг судлах боломжгүй байсан учраас өмнөх газрын зургуудад байсан Британи нэрүүдийг Хятад руу орчуулах, галиглав ажил хийв. Ингэхдээ газрын зурагт зарим алдаа хийжээ. Энэ газрын зургийн үндсэн эх сурвалж нь 1906 онд хэвлэгдсэн Хятадын далайн лавлах байв.

Хятадын хороо өмнөд рүү Борнеогийн эргээс 100 км зайтай орших жижиг эрэг Жэймс элсэн харгиа хүртэл, баруун өмнөд рүү Вангуард эрэг (Жэймс элсэн харгиа болон Вьетнамын эргийн хооронд) хүртэл газруудыг нэрлэжээ. Дээрхи хоёр газар усан доорхи элсэн арал байсан ба яагаад нэрлэсэн нь тодорхойгүй байгаа юм. Харин Жэймс элсэн харгиа, Вангуард эргийг онцолсон Лондоны Эдвард Станфорд компаний 1918 оны газрын зургаас хуулбарласан байж болох аж. Хороо элсэн харгиа (shoal), эрэг (bank) гэсэн усан доорхийг нэрлэдэг Англи хэлний нэр томъёог буруу орчуулж Хятадын ‘элсэн эрэг’ гэсэн утгатай тан гэсэн үгийг ашиглажээ. Үр дүнд нь 1935 оны албан ёсны газрын зурагт үл орших хоёр арал бүртгэгджээ.

1947 онд Хятадын өөр засгийн газрын хороо Жэймс элсэн харгиаг Хятадын өмнөд үзүүр гэж зарласан нь онцгой анхаарах хэрэг болов. Энэ газрын зургаас болж Хятад эх газраасаа 1500 км хол орших усан доорхи жижиг арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзэх болов. Газрын зургийн энэ зангилааг тайлах амаргүй байгаа юм.

Япон Дэлхийн хоёрдугаар дайнд оролцохдоо Парасел, Спратлийн аралуудыг эзлэв. Дайны дараа Хятад, Франц зэрэг Холбоотнуудын шаардлагаас үүдэн аралуудын хувь заяа тодорхойгүй үлдэв. 1943 оны Каирогийн тунхагт Японыг аралуудын эзэмшлээс татгалзуулсан боловч хэн нэгэнд шилжүүлээгүй байна. Хятад болон Франц Параселын аралуудыг тэнцүү хуваан, Спратлийн аралуудыг булаацалдаж байв. БНХУ Иту Аба хэмээх хамгийн том арлыг эзлэв.

1956 онд Филиппиний бизнесмен Спратлийн аралуудыг бизнестээ нэгтгэхээр оролдсон нь БНХУ (тухайн үед Тайван болсон), Коммунист Хятад, дөнгөж тусгаар тогтносон Вьетнам зэрэг орнууд эзэмшлээ зарлахад хүргэв. 1970-аад оны эхээр газрын тосны ордууд нээгдсэн нь арал булаалцалдах бас нэг үе үүсгэж үүнд ялангуяа Филиппин, Вьетнам идэвхитэй оролцов. 1974 онд Хятад Вьетнам руу довтлон Параселын аралуудын хагасыг эзлэн өнөөг хүртэл эзэмшиж байна.

1988 онд Хятад Спратлийн аралууд руу хөлөн онгоцнууд илгээн зургаан арал эзлэн хожим 1994 онд долоо дахийг нь эзлэв. Одоо Хятад агаарын зурвас барьж буй жижиг аралууд нь эдгээр аралууд юм. Аралуудын загасны нөөц энэ бүтээн босголтоос болж аюулд орж болох юм.

Хятадын үйл ажиллагаа анхаарал татаж буй ч Спратлийн аралуудын талаас илүүг буюу 28 арлыг Вьетнам, Филиппин 10, Хятад 7, Малайз 5 арал эзэмшдэг. 2016 оны долдугаар сард олон улсын шүүх аралуудын аль нь ч хуулийн утгаар арал биш гэж тогтоосон ба ямар нэг дэмжлэггүй бол хүн амьдрах боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч аралууд хэмжээнээсээ үл хамааран олон улсын анхаарлыг татаж байна.    

 Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.historytoday.com 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%