Нийтлэл 05 сарын 10, 2017

Чагтлагдсан сэдэв: ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧООНЫ ДАРГЫГ ХАЛАВ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны мөрдөх товчооны (ХМТ) дарга Жэймс Комег албан тушаалаас нь халав. Коме 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлгэгдсэн Оростой холбоотой хэргийг шалгах ажлыг удирдаж байсан юм. Доналд Трамд түүнийг халахдаа Хууль зүйн сайд Жефф Сешнсийн хүсэлтийг үндэслэсэн гэв. Жефф Сешнс Комег “үр дүнтэй удирдаж чадахгүй” гэсэн байна. Доналд Трамп Комег халахыг мэдэгдсэн захидалдаа “ХМТ-ны хууль хэрэгжүүлэх ажилд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх шинэ удирдлага олох нь чухал байна” гэжээ.

Энэ үйл явдал АНУ-д шуугиан дэгдээж Трампын Засгийн газар Оростой холбоотой хэргээ нуух гэж оролдож байна гэсэн хардлага үүсгээд байгаа юм. Жиргээчид #FBI Director, #Comey гэсэн хаштагтай жиргэж байна.

Matt Viser “Орос-Трампын хэргийн гүнд Конгресс үнэхээр анхаардаг эсэхийг одоо шалгах цаг.” гэв.

John Podhoretz “Татварын баримтаа дэлгээгүй хүн тусгай прокурор томилохыг зөвшөөрөхгүй. Миний үгийг санаж аваарай.” гэжээ.

 

Dan Bongino “Өчигдөр ардчилагчид: Комег хал!. Өнөөдөр ардчилагчид: Комег халсан учраас Трампыг огцруул.” гэж жиргэжээ.

Journalician Холбооны мөрдөх товчооны даргыг халсан захидлыг жиргэв.

Eric Rosswood “ХМТ-ны дарга Коме ба Орос-Трампын хэрэг” гэсэн шог зургийг жиргэжээ.

David Yankovich “Бие даасан прокурор Оростой холбоотой урвасан хэргийг шийдэхээр томилогдох хүртэл Сенат ХМТ-ны шинэ даргыг батлах хэрэггүй.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon