Нийтлэл 05 сарын 15, 2017

МОНГОЛ УЛС: Аж үйлдвэржилтийн бодлого

Tөрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах 2015-2020 оны бодлогын хүрээнд дараах 6 чиглэлийг тусгаад байна. 

  • Үйлдвэрлэл худалдааг дэмжсэн, үйлдвэрлэл худалдаа эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх
  • Аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс, орон зайн горимыг тодорхойлж, үйлдвэрүүдийн байршил, хүчин чадлыг тогтоох, Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал боловсруулах, салбарын мэдээллийн тогтолцоог сайжруулах
  • Бүс нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тогтоон, үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратегийг боловсруулан, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркийг эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн дэд бүтцийн хамт цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх
  • Дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг санхүүгийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  • Мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар бүтээлч аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, шинэ чадавх, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох
  • Үйлдвэрлэлийн хүний нөөцийн эрэлтэд суурилсан ажиллах хүч бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх

                

Сэтгэгдэл бичих

arrow icon