Нийтлэл 05 сарын 13, 2017

Амьдралыг тань эрс өөрчлөх 7 хэвшил

Таны өдөр тутмын дадал хэвшил юу вэ? Хэрэв та ихэнх хүмүүстэй ижил бол өглөө орноосоо арай хийн босож, яаруу сандруу өглөөний ундаа уугаад, ажлаа дуусахыг өдөржин хүлээн орой гэртээ хариад дуртай сериал, шоугаа үзээд унтдаг байх.

Энэ хэвшилд буруудаад байх зүйл алга. Гэхдээ таны өмнөө тавьсан зорилгод тань нэг алхам ч ойртуулахгүй. Эцсийн эцэст бидний өдөр тутмын хэвшил, зуршил л биднийг тодорхойлдог шүү дээ.   

Сайн хэвшлийг бий болгож, хэрэгжүүлэх нь таны амьдралыг илүү утга учиртай, үр бүтээлтэй болгох болно.

Дараах 7 хэвшлийг зуршил болговол та зорьсондоо хурдан хүрэх болно.

  1. Таны амьдралд саад болох сөрөг хүмүүсээс хол бай.

Сөрөг хүмүүс таны амьдралд ус болно уу гэхээс тус болохгүй. Олон жилийн турш хуримтлагдсан сөрөг нөлөөг өөрөөсөө аль болох холдуулсан нь дээр. Маш олон сөрөг хүмүүс та биднийг хүрээлж байдаг бөгөөд та тэдэнд анхаарал хандуулахаас илүү гэр бүлийн, ойр дотны хүмүүстээ анхаарал хандуулах хэрэгтэй.  

  1. Унтахаасаа өмнө утас, таблет, компьютер бүү ашигла.

Та яг одоо орондоо орчихоод гар утсаараа үүнийг уншиж байж ч магадгүй. Та нарнаас ялгардаг богино долгионы цэнхэр гэрэл нь хүний энергийн түвшин, сэтгэл санааны байдал болон нойронд нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Өглөөдөө нарны гэрэлд тэрхүү цэнхэр гэрэл агуулагддаг бөгөөд түүний нөлөөгөөр нойрны мелатонин гэдэг бодисын ялгаралтыг зогсоож, таныг нойрноос сэрээж өгдөг юм. Оройдоо таны тархи тэр цэнхэр гэрлийг хүлээж авахдаа тун эмзэг байдаг. Харин бидний орой болгон хэрэглэдэг гар утас, таблет, компьютерүүд ч дээрх цэнхэр гэрлийг ялгаруулна. Тэр гэрлийг яг нүүр лүүгээ тусгахаар таны нойрны хэм алдагдахад хүрдэг юм. Таны нойрны чанарт буюу хэр бөх унтах вэ гэдэгт хүртэл нөлөөлнө. Тиймээс та унтахаасаа нэг цагийн өмнө дээрх электрон хэрэгслүүдээс хол байх хэрэгтэй.

  1. “Яг одоо, яг энд” гэдэг л бодит байдал гэдэгт итгэ.

Жинхэнэ аз жаргалын түлхүүр бол яг одоо болж буй зүйлийг мэдэж, байгаагаар нь хүлээн авахыг хэлж байгаа юм. Өөрт байхгүй зүйлээ бодох хэрэггүй. Оронд нь яг одоо өөрт байгаа бүхэндээ таларх. Яг одоо өөрт байгаа зүйлдээ талархаж чадахгүй бол сайхан амьдралыг мэдэрнэ гэж ярилтгүй.

  1. Таны аливааг ойлгох ойлголт үргэлж зөв биш гэдгийг сана.

Хэн нэгэнд атаархал төрөх үед эсвэл бусдын амьдрал таныхаас илүү дээр байна гэж бодох үедээ таны буруу ч байж болох талтайг санаарай. Та тэдгээр хүмүүсийн амьдралын өчүүхэн хэсгийг л харж байгаа. Тэдний амьдралд үнэндээ юу болж байгааг та мэдэхгүй.

Мөн хэрэв танд ямар нэгэн муу зүйл тохиолдвол түүнээс ч мөн ач тус гарч болохыг санаарай.

  1. Алдах байсан ч эхлүүлээд үзэх хэрэгтэй.

Зорилгодоо хүрэх ганцхан арга зам бол эхлүүлэх. Олон хүмүүс алдахаас айсандаа ямар нэгэн зүйлийг эхлүүлдэггүй. Аливааг төгс хийх гэж бүү оролд. Та ямар нэгэн зүйл шинээр сурч мэднэ эсвэл амжилтанд хүрнэ. Аль аль нь л үр дүнтэй.

  1. Зохион байгуулалттай бай.

Бид зохион байгуулалтгүйгээсээ болж маш их цаг дэмий гарзаддаг. Цагийн хуваарь гаргаснаар та өдрийг илүү үр бүтээлтэй өнгөрөөх болно. Нэг өдөрт хангалттай их цаг байдаг. Та харин ажлаа илүү сайн зохион байгуулах л хэрэгтэй.

  1. Таныг хэн бэ гэдгийг өөрөө өөртөө сануулах зүйлийг хий.

Бид “миний хувийн цаг”-ийн талаар үргэлж л тоглоом наргиан хийж байдаг. Гэхдээ тэр нь чухам юу билээ? Тэр бол бид ямар нэгэн баг зүүлгүйгээр, зүгээр л өөрөөрөө байж чадах цаг хугацааг хэлж байгаа юм. Гүйх, зураг зурах, бичих гээд юу ч байж болно. Дуртай зүйлээ хийх цаг өөртөө гаргахаа мартуузай.

 

Эх сурвалж: www.thepowerofideas.com    

       

Сэтгэгдэл бичих

arrow icon