Нийтлэл 05 сарын 16, 2017

ТВИТЕРТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: #Манай миалагчид буюу миалагчдыг миалах ажиллагаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилж байна.  Гүйцэтгэх засаглалын тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байгаа юм.

Харин манай сошиалчид Монгол Улсын сайд болон гэргий, БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргийнхээ хамт авахуулсан зурганд өндөр ач холбогдол өгсөөр байна. "Бүс бас зам" сэдэв нь чухал биш тэдний бүс ба дээл ихээхэн чухал байгаа бололтой. Тиймээс жиргээчдийн дунд "манай миалагчид" наргиа дэлгэрчээ. Гэхдээ энэ наргиа жинхэнэ миалалтаас сэдэвлэж "миалагчдыг миалах" ажиллагаа болж хувирсан юм. Нар, сар, салхи борооноос хүртэл өө сэв олж хардаг манай миалагчдад сэдэв мундахгүй олддог бололтой. 

"Миалагчдыг миалах" ажиллагааг Angeal Kh эхлүүлэв. Учир нь Ерөнхий сайд болон түүний гэргийн зургийн талаар сошиалд миалалт явагдсаар байсанд Angeal Kh эгдүүцсэн байх. Зарим нэг "онлайн өвчинг"  ийнхүү дотоод шүүмжээрээ илааршуулж байхад гэмгүй билээ. 

Жинхэнэ миалалт бол ямар ч эможигүй байдгийг анхаараарай.

 

 Тэнэгрэлд оройгүй бол миалалтад ёроол үгүй. 

Жинхэнэ миалагчид бол тэр зэргийг олж харна шүү дээ. Бүр зураг дээрх хүний цусыг шинжилдэг зантай. 

 Нар, сар, үүл, борооноос хүртэл өө сэв олдог миалагчид байдаг шүү. Учир нь ойрдоо нар арай л их халаад байгаа шүү хэ хэ. 

 Харагдаж байгаа зүйлдээ бус харж байгаа нүдэндээ л хамаг учир байдгийг наргиагүйгээр хэлсэн нь...

Их аварга илүү дутуу наргиа наадамгүй шуудхан хэлэв. 

 Агуу миалагчдад бол онгоц дэндүү цөөн далавчтай, хэтэрхий хурдан бас их шатахуун иддэг гээд их олон зүйл нь дутуу дулимаг санагдана л даа. 

 Хар хөх өнгө бол энэ жилийн трэнд өнгө юм байна шүү. Трэндээ л дагасан нь дээр л дээ...

Зургаас цус шинжилдэг зан манайханд байдаг нь үнэн. 

 

 Захад бол коммунист дунд бол ардчилсан пооз юм байна...

 

 ЭЦЭСТ НЬ, Энэ бол бидний сошиал араншин. Юм болгоноос,  хүн бүхнээс ямар нэгэн өө сэв олж түүнийгээ улс төржүүлж "таашаал" авдаг хэсэг бүлгийг болон тэднийгээ шоолж "явуулдаг" бас өөр хэсэг бүлгийн жиргээнээс  өөрсдийнхөө араншинг тодхон харчихаж болно. Сошиал бол нийгмийн тусгал. Өөрөөр хэлбэл бидний толь. 

Сэтгэгдэл бичих

arrow icon