Нийтлэл 05 сарын 17, 2017

ФЭЙСБҮҮКТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: Эрүүл хэв маягийг эмэгтэйчүүд манлайлж байна

Тrends.mn-ийн фэйсбүүк трэндэд  дээгүүр багтдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан гоо сайхны болон тураах бараа бүтээгдэхүүнийг амжилттай сурталчилдаг. Тэр хүүхэдтэй ээжүүд болон бүсгүйчүүдтэй цахим хуудсаараа байнга холбоотой байж эрүүл амьдрах хэв маяг, гоо сайхан бие галбиртай байх төрөл бүрийн зөвлөгөөг хуваалцаж, санаа бодлоо солилцон маш олон дагагчтай цахим хуудсыг үүсгэжээ. Ч.Уранхолбоо сүүлийн үед  эрүүл хоолны  жоруудыг дагагчидтайгаа хуваалцан live хийж фэйсбүүкт трэнд үүсгэсээр байна. 

https://www.facebook.com/urankholboo/?ref=br_r

Ч.Уранхолбоо:  Тууштай хүнийг бурхан шагнадаг гэдэгт би хувьдаа итгэдэг

"Энд тэнд зураг авахуулаад яваад байхаар бүх цагаа өөртөө зориулдаг гэж хардаг хүмүүс байж магадгүй хөшигний ард бүхнийг өөрийн гар, бие, хичээл зүтгэлээрээ авч яваа эмэгтэйчүүд байдаг.  Гэр бүл, үр хүүхдүүд гээд бүхнээ тэдэндээ л зориулдаг гэхдээ ээжүүд, эмэгтэйчүүд бид өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрладаг байх ёстой.  Бид өөртөө хайртай байж өөрийгөө хөгжүүлж бүрэн сэтгэл хангалуун байснаар хайртай хүмүүс маань ч илүү сайхан зүйлсийг мэдрэх боломжтой.Маргааш маргааш гэж хойш тавилгүй яг одооноос хамтдаа эхэлье" гэж поостолжээ. 

Олон жилийн өмнөөс  ургамлан хоолтон болж, бясалгалаар хичээллэж байгаа "Би чамд хайртай"-гийн Үрлээ буюу дизайнер С.Пүрэвмаа эрүүл амьдрах хэв маягийг сурталчилж  олон дэмжигчийг араасаа дагуулсаар байна. Тэр ургамлан хоол хийгээд зөв хөдөлгөөн хийж, зөв хувцаслаж эрүүл мэндээ хамгаалах талаар live хийсэн нь энэ 7 хоногийн фэйсбүүк трэндийг үүсгээд байгаа юм. 

https://www.facebook.com/Purevmaa.S/

С.Пүрэвмаа: Эрүүл амьдрах... 

"Хүмүүн төрөлхтний эрүүл энх сайн сайхан амьдрах аливаа боломжууд маш их хамгаалалтад байдаг. Тэр сайн сайхан бүхнийг бүрдүүлэхэд тийм ч амар биш. Түүнд хүртэхэд олон олон шат дамжлага даваа гүвээ таардаг. Тиймээс л хүмүүс санасандаа хүрч эс чадан өвдөж зовж өлсөж цанган ажил амьдрал нь гутралд ордог. Бас тэрхүү сайн сайхан амжилтанд хүрлээ гээд тайвширч үл болно. Тэр нандин зүйлийг яаж өөриймсүүлэн өөрийн болгох, яаж урт хугацаагаар эдлэх вэ гэдэг нь хувь хүний мэдлэг боловсрол хүн чанартай холбоотой зүйл юм. Алдахад хялбар олоход бэрх зүйлүүдийн нэг гэсэн үг. Хүн бүрийн дотоод гүнд эрүүл залуу эрч хүчтэй сайхнаараа байх эх булаг болсон далд нөөц эрчим хүч бүрэн бүтнээрээ унтаж байдаг. Түүнийг сэрээж чөлөөлөх арга бол эрүүл амьдрах алтан философид дурдсанаар зөв хооллох, зөв амрах, зөв хөдөлгөөний хэмнэлтэй амьдрах нөхцөл юм" хэмээн поостолжээ. 

"Монгол тулгатны-100 эрхэм" нэвтрүүлгийн хэмээгддэг П.Анужин "Мацагтан монгол" хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж мацаг барихын ач тусыг өөрөөрөө дамжуулан сурталчилж ном бичиж, уулзалт хийхийн зэрэгцээ Мацагтан монгол фэйсбүүк группээрээ дагагчтайгаа уулзан фэйсбүүк маркетингийг амжилттай хийсээр байгаа юм. Тэр хөтлөгч Ж.Анхбаярын хамт live хийн зөвлөгөө өгч олон хүмүүсийг мацаг барьж сурахад хөтлөв.Түүнийг эрүүл хоол сурталчилахаас гадна өөр юу хийх гэж байгааг маш олон хүн асуусан бөгөөд тэр цахим хуудсаараа дамжуулан хариулт өгчээ. 

https://www.facebook.com/groups/1667037526923125

 П.Анужин:  Сэрсэн та бүхэндээ зориулав

"МонГал Товчоон" портрэментари төслөө Эрхэм Үзэгч танаа толилуулахад бэлэн боллоо.  Өчүүхэн миний анзаарснаар, манайд аливааг гоёчлолгүй, муулалгүй үнэн хийгээд тайван өгүүлэх, үзэгчдэд бодох боломжийг нь олгодог баримтат ( documentary) кино чиглэл ялимгүй орхигдсон мэт санагддаг. Энэ л салбарт бид хүч, өнгө, ахиц нэмэхээр сэтгэл шулуудсан билээ! Ир, Ур, Ухаан, Зориг чацан, ид бүтээн туурвиж буй Оюуны хийгээд Эдийн баялаг бүтээгч " Энэ цагийн 81 тэргүүн цадиг"-ийг баримтат туурийн аргаар зангидан Эрхэм танаа хүргэх гэж байна! Үзэгч тандаа сайныг хүргэх гэж цаг нарыг үл ажран хичээлээ, шаггүй их ч бэлтгэн базаалаа... ☺️ Амьддаа бие биенээ хайрлая, дэмнэе хүмүүс минь! Энэ эх орныхоо гал дөл нь болж буй Ид бүтээн туурвиж байгаа залуусдаа сэтгэлийн гэрлээ тусгацгаая! Тэднийхээ их бүтээл нөмөрт эргээд өөрсдөө баярлая

Сэтгэгдэл бичих

arrow icon