Нийтлэл 05 сарын 17, 2017

Билл Гэйтсийн төгсөгч оюутнуудад зориулсан амьдралын зөвлөгөө

Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс энэ сарын 15-нд шинээр төгсөн гарч буй оюутан залууст зориулан жиргээгээр дамжуулан 14 зөвлөгөө хүргэсэн байна. Түүний хэлсэн үнэт зөвлөгөөг хүргэж байна.

1. Их сургуулиа дөнгөж төгссөн залуус надад карьерын зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлт их ирүүлдэг. Энэ залуу шиг ч эрсдэлд орж магадгүй...

 

2. Хиймэл оюун ухаан, энерги, биологийн шинжлэх ухааны салбарууд ирээдүйтэй болоод байна. Хэрэв би өнөөдөр карьераа эхлүүлж байсан бол дээрх салбарыг сонгох байсан.

3. Их сургуулиа хаяж байх үеэ эргэн дурсахдаа би зарим нэгэн зүйлсийг мэддэг ч байсан болоосой гэж боддог.

4. Жишээлбэл оюун ухаан олон янзын хэлбэртэй байж болно гэдгийг. Зөвхөн нэг хэмжээст зүйл бус. Бас миний бодож байсан шиг тийм чухал зүйл ч биш гэдгийг.

5. Мөн харамсаж явдаг нэг зүйл бий. Сургуулиа хаяж байх үедээ дэлхий дээрх шударга бус байдлын талаар огт мэддэггүй байжээ. Мэдэж авахад хэдэн арван жил зарцуулсан.

6. Та нар миний насан дээр байсан үеийнхээс илүү мэдлэгтэй. Дэлхий дахины эсвэл зүгээр л гудамжинд тааралдах шударга бус байдалтай одооноос тэмцэж чадна.  

7. Өөртэй чинь маргах, ямар нэгэн зүйл зааж өгөх, өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг шахаж шаардаж байдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Миний хувьд тэр хүн бол (миний эхнэр) Мелинда Гэйтс.

8. Варрен Буфетын адилаар би өөрийн аз жаргалыг миний эргэн тойрны хүмүүс аз жаргалтай байна уу, намайг хайрлаж байна уу, би бусдын төлөө юу хийсэн бэ гэдгээрээ хэмждэг.

9. Хэрэв шинээр төгссөн хүн нэг бүрт бэлэг өгнө гэвэл би үүнийг сонгох болно. Өдийг хүртэл уншсан номноос хамгийн их сэтгэл хөдөлгөсөн ном.

 

10. Пинкер энэ дэлхий хэрхэн илүү сайн, сайхан болж буйг тайлбарласан байгаа. Галзуу сонсогдож байж болох ч энэ үнэн. Өнөө үе бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн энх тайван үе юм.

11. Энэ тун чухал. Учир нь дэлхий илүү сайн, сайхан болж байна гэж мэдэж байвал энэ явцыг улам олон хүнд, улам олон газарт түгээхийг хүсэх болно.

12. Бидэнд тулгамдаад байгаа ноцтой асуудлуудыг үл тооно гэсэн үг биш юм. Аливаа асуудлыг шийдэж болно гэдэгт итгэнэ гэсэн үг.

13. Энэ бол миний ертөнцийг үзэх үзлийн гол цөм. Хүнд хэцүү цагт надад урам өгч, ажилдаа хайртай байдгийн минь шалтгаан болж өгдөг. Чамд ч бас адилхан нөлөөлнө гэж бодож байна.

14. Одоо бол амьдарахад гайхалтай сайхан цаг хугацаа. Энэ цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөнө гэж найдаж байна.

 

Эх сурвалж: https://forbesjapan.com 

Сэтгэгдэл бичих

arrow icon