Нийтлэл 05 сарын 18, 2017

Чагтлагдсан сэдэв: БРАЗИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АВИЛГЫН ХЭРЭГ

Бразилийн ерөнхийлөгч Мишел Темер авилгын хэрэгт холбогдсон гэх нууц дуу бичлэг задрав. Бразилийн O Globo сэтгүүл Мишел Темер болон Бразилийн махны бизнесийн JBS компаний гүйцэтгэх захирал Жоэсли Батистатай Бразилийн парламентын доод танхимын дарга асан Эдуарду Кунья-г хахуулиар “амыг нь таглах” тухай ярьж байсан бичлэгийг дэлгэсэн байна. Тодруулбал Жоэсли Батиста мөнгө өгч “амыг нь таглана” гэж хэлэхэд Мишэл Темер “Чи үүнийг нууцална биз?” гэж асуусан байна. Жоэсли Батиста Эдуарду Кунья -д  1,6 сая ам.доллар өгсөн гэж өөр нэг дуу бичлэгт бичигджээ.

Темерийг огцруулахаар хэдэн зуун хүн Сао Пауло хотноо цуглан жагсаж байна. Мөн Бразилийн хэд хэдэн намууд түүнийг огцруулж сонгууль явуулахыг шаардаж байгаа аж. Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Дилма Русеф огцорсны дараа Мишел Темер дэд ерөнхийлөгчийн хувиар ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон юм. Ерөнхийлөгчийн албанаас “ерөнхийлөгч Мишел Темер хахууль өгөх талаар асуугаагүй” гэж мэдэгдсэн юм.

Эдуарду Кунья энэ оны гуравдугаар сард авилга, мөнгө угаасан хэргээр 15 жилийн ял аваад байсан. Тэрээр ял авсныхаа дараа түүнд олон улс төрчдийн тухай ноцтой мэдээллүүд бий гэж анхааруулж байсан аж.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #Temer гэсэн хаштагтай жиргэж байна.

Mauricio Savarese “Бразилд атомын бөмбөг дэлбэрлээ... ” гэжээ.

Paul Antonopoulos “Темерийн эсрэг жагсаал Сао Пуалод болж байгаа” зургийг жиргэв.

Rachel Glickhouse “Темер болон Трамп адилхан арга барилтай: Темер JBS-ийн удирдлагын яриаг үгүйсгэж байна. Амжилт хүсье.” гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon