Нийтлэл 05 сарын 22, 2017

Чагтлагдсан сэдэв: BILLBOARD MUSIC AWARDS

АНУ-ын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг Billboard Music Awards (BBMA) болж байна. Энэ жилийн "Шилдэг уран бүтээлч"-ээр Drake, "Шилдэг шинэ уран бүтээлч"-ээр Zayn, "Шилдэг эмэгтэй уран бүтээлч"-ээр Beyonce шалгарсан байна. Өмнөд Солонгосын BTS хамтлаг энэ удаагийн “BBMA”-д Нийгмийн сүлжээний шилдэг одоор шалгарсан нь олон хүний анхаарал татаж байна. Энэ нь Өмнөд Солонгосын хамтлаг  "BBMA"-аас анх удаа шагнал авч буй тохиолдол юм. Гэхдээ тэд ямар нэг тоглолт үзүүлэхгүй аж.

BTS хамтлаг шагнал авсан нь жиргээчдийн дунд трэнд сэдэв болж дээрх үйл явдлын талаар #BBMAs гэсэн хаштагтай жиргэж байна.

Mike Adam “BTS хамтлаг “BBMA”-аас шагнал хүртсэн “K-POP”-ын анхны хамтлаг боллоо.” гэжээ.

#BTSBBMAs “2011-2016 онд Жастин Бибер Шилдэг Нийгмийн сүлжээний одоор шалгарч байсан бол 2017 онд BTS шалгарлаа. Шинэ түүхийг бүтээлээ.” гэж жиргэжээ.

BillboardMusicAwards “Бруно Марс Амстердамаас дуулахыг харах шиг сайхан зүйл байхгүй.” гэв.

BillboardMusicAwards “Овог: Хамгийн. Нэр: Агуу. Drake 13 шагнал хүртлээ” хэмээн зургийн хамт жиргэжээ. Drake 13 шагнал авч "BBMA"-ын түүхэнд рекорд тогтоолоо.

NICKI EXCLUSIVE Ники Минажийн “BBMA”-ын тоглолтын зургийг жиргэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon