Нийтлэл 05 сарын 23, 2017

Хэлэлцээ хийх ур чадвараа ахиулах нь

#СайнМэдээ: National University of Singapore - Lee Kuan Yew School of Public Policy төгсөгч О.Энхзул болон бусад нөхдийн хамт Боловсролын Санаачилгууд (Educated Initiatives) гэж ТББ байгуулснаа та бүхэнд дуулгахдаа таатай байна.

Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, эрдэм мэдлэгийг нийтэд түгээж, боломжгүй нэгэнд гүүр болж, Монголын хөгжилд боловсролын салбараар дамжуулж хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм үүрэг гэж үзсэн билээ. Иймээс ч бид Назарбаевын Их сургуульд бүтэн тэтгэлэгтэй магистр, докторын хөтөлбөрт суралцах боломж байгааг монгол залуустаа танилцуулж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бидний дараагийн хийж буй ажил бол Lee Kuan Yew School of Public Policy-ийн багш Нюно Деликадо-г энэ 6-р сард Монголд урьж хичээл заалгах явдал.

2 хоногийн турш "Хэлэлцээ хийх ур чадвараа ахиулах" маш өгөөжтэй хөтөлбөрт төр, олон нийт, хувийн хэвшлийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд өргөнөөр оролцоно гэж найдаж байна.

Бид өөрсдийн амьдралын цаг мөч бүрт хэлэлцээ хийж, шийдвэр гаргаж байдаг. Бизнесийн хамтрагч, харилцагч нартай эсвэл зүгээр л такси хөлслөхдөө, гэрийнхээ засварын ажлыг хийлгэхдээ ч бид байнга хэлэлцээ хийж, өөрт үр ашигтай, харилцан ашигтай тохиролцоонд хүрэх арга замуудыг эрэлхийлж байдаг.

Энэ сургалтанд сууснаар та ирээдүйд олон мянга, зарим тохиолдолд (ажлын хүрээнээс хамаарч) олон сая доллар хэмнэх, олох боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Negotiation strategy –ийн иймэрхүү төрлийн сургалт ерөнхийдөө их өндөр төлбөртэй байдаг. 5 жилийн өмнө Нью-Иорк дахь Колумбийн их сургуулийн Бизнесийн сургуульд яг ийм сургалтын төлбөрт 5000$, ирж очих зардал гээд 10 000 орчим долларын зардал гаргаж байснаа нуух юун. Гэхдээ энэ сургалтанд суугаад олж мэдсэн туршлагаараа өнгөрсөн хугацаанд олон бизнесийн хэлэлцээрт үр бүтээлтэй оролцож компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлж байв.

Дэлхийн жишгээс харьцангуй бага зардал буюу 1000$-р энэ сургалтанд эх орондоо сурахыг би хувьдаа маш сайн боломж гэж ойлгож байгаа. Ямартай ч та бүхэн тус хөтөлбөртэй танилцаарай. Сургалт энэ удаа зөвхөн англи хэлээр явагдана. Mонголын томоохон компаниуд болон жижиг дунд ААН, зарим олон улсын байгууллагынхан, засгийг төлөөлж гэрээ хэлэлцээ хийдэг төрийн өмчит компанийхан суудлаа захиалаад эхэлснийг дуулгахад таатай байна.

Нуно багш дэлхийн топ бизнесийн сургууль гэгддэг INSEAD-ийг төгсчихөөд дэлхийд тэргүүлэх консалтингийн компаниуд болох Mckinsey & Co, Bain & Co компаниудад ажиллаж байсан ба Bain & Co фирмд ажилд орохдоо компаниас санал болгосон сарын цалинг 10 дахин өсгөх хэлэлцээг амжилттай хийж байжээ. Түүнээс суралцах зүйлс тун их буй нь эргэлзээгүй.

Professor Nuna Delicado-ийн тухай:

Би хэрхэн ажилладаг вэ? - Сингапурын Ли Куан Югийн Нэрэмжит Их Сургуулийн профессор Нуно Деликадо: http://www.unread.today/posts/post/991

Сургалттай холбоотой мэдээллийг эндээс татаж үзнэ үү:
http://educated.mn/files/BOOSTING-NEGOTIATION-SKILLS_MONGOLIA.pdf

Энд дарж бүртгүүлнэ үү: Boosting Negotiation Skills (June 2017, Ulaanbaatar)

Хүндэтгэсэн:

Д.Сайнбаяр
Удирдах Зөвлөлийн Дарга
Боловсролын санаачилгууд ТББ
Ли Куан Югийн нэрэмжит төрийн бодлогын сургуулийн магистр

www.educated.mn
2017.05.04

Сэтгэгдэл бичих

arrow icon