Нийтлэл 05 сарын 23, 2017

Чагтлагдсан сэдэв: МАНЧЕСТЕРТ ХАЛДЛАГА БОЛОВ

Дуучин Ариана Грандегийн Манчестерт болсон тоглолтын танхимд дэлбэрэлт болжээ. Ариана Грандегийн Европ дахь аялан тоглолт Их Британид үргэлжилж Манчестер хотын “Манчестер Арена”-д  болж байсан. Тоглолт дөнгөж дуусан үзэгчид буюу голдуу өсвөр насныхан танхимыг орхиж байх үед дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 19 хүн нас барж 50 орчим хүн гэмтжээ. Их Британий Дотоод аюулгүй байдлын алба хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Дотоод аюулгүй байдлын албанаас ийм сул хамгаалалттай газруудад террорист халдлага гарч болзошгүйг анхааруулжээ.

Ариана Гранде өөрийн твиттер хаягаараа болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн ба Барууны урлагийн олон од, улс төрчид Манчестерт болсон дэлбэрэлтэд харамсаж буйгаа илэрхийлж байна. Жиргээчид үйл явдлын талаар #Manchester гэсэн хаштагтай жиргэж байна.

Demi Lovato “Концертэд оролцсон гэмгүй хүмүүс амиа алдсанд зүрх шимширч байна. Арианагийн фэнүүд болон бүх хүмүүст залбирч байна.” гэжээ.

CC “Одоо хамтлагууд багтаа снайпер элсүүлэх шаардлагатай болж байх шиг байна. Манчестерт байсан хүн бүрт эмгэнэл илэрхийлье.” гэв.

Justice Don Willett “Манчестерт болсон үйл явдал бид хорон муу зүйл болон агуу эр зоригоор хүрээлэгдсэн гэдгийг харуулж байна. Амьдрал богинохон. Ойр дотныхоноо хайрлаж, хүндэтгээрэй.” гэж жиргэжээ.

Isabella Gomez “Манчестерт болсон үйл явдал болон хохирсон хүмүүсийн төлөө зүрх минь шимширч байна. Надад хэлэх үг алга, гэхдээ би та бүгдийн төлөө залбирч байна.” гэжээ.

Becca Tilley “Концерт бол мартагдашгүй дурсамж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх ёстой газар. Манчестерт болсон явдалд маш их цочирдож, харамсаж байна.” гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon