Нийтлэл 05 сарын 23, 2017

Алберт Эйнштэйнээс суралцах 10 хичээл

Алберт Эйнштэйний бүтээлийн талаар бид бүгд мэднэ. Тэрээр түүхэн дэх хамгийн агуу эрдэмтдийн нэг байсан.

Эйнштэйний шинжлэх ухааны анхдагч нээлтүүд бидний орчлон ертөнцийн талаарх ойлголтыг дахин тодорхойлж, нийгэмд үзүүлсэн нөлөө нь түүний харьцангуйн онолынхоос нь ч илүү их билээ. Түүний үхлээс хойш 60 гаруй жилийн дараа Эйнштэйний аливааг харах өвөрмөц хэв маяг үе үеийн хүмүүст энэ ертөнцөд бүтэхгүй юм гэж ховор гэдэгт итгэх итгэл, урам зориг өгсөөр байна.

Алберт Эйнштэйний дараах 10 зөвлөгөө таны амьдралд эерэгээр нөлөөлөх болно.

     1. Бид бүгд эн тэнцүү

“Би хүн бүртэй ижил тэнцүү харьцдаг. Хог ачигч байна уу, их сургуулийн захирал байна уу хамаагүй.”

Бүхэл орчлон ертөнцөөр авч үзвэл бид бүгд нэг бүхэл. Бусдыг хүндэлснээр бид өөрсдийгөө ч мөн хүндэлж байна гэсэн үг.

  1. Хүүхдийн ертөнц гайхамшигтай   

Хүүхдүүдээ ухаантай болгоё гэвэл үлгэрийн ном уншиж өг. Илүү ухаантай болгоё гэвэл илүү их үлгэрийн ном уншиж өг.”

Хүүхдийн нүдээр хорвоо дэлхийг тольдвол бидний уран төсөөлөл гайхамшигтай болохыг олж харах болно.

  1. Алдаа бол амжилтын салшгүй хэсэг

Нэг ч алдаа гаргаж байгаагүй хүн нэг ч зүйлийг шинээр хийж үзээгүй гэсэн үг.”

Түүхэн дэх зарим агуу нээлтүүд алдааны үр дүнд бий болсон байдаг. Хэзээ ч битгий бууж өг.

  1. Сониуч байдал бол шинэ нээлтийн гол түлхүүр

“Асуулт асуухаа болихгүй байх нь чухал. Ямар нэг шалтгаантай учраас л сониуч зан оршсоор байдаг юм.”

  1. Таны бодлууд бол таны бодит байдал

“Бидний бүтээсэн дэлхий бол бидний бодлын үр дүн юм. Бодлоо өөрчлөхөөс нааш дэлхийг өөрчлөх боломжгүй.”

Бодол гэдэг бол хүчирхэг зүйл. Юуг илүү анхааран бодно, тэр нь бидний бодит байдал болох болно.

  1. Олонхоос ялгарахаасаа бүү ай

Зөв зүйл үргэлж нийтлэг байдаггүй. Нийтлэг зүйл ч мөн үргэлж зөв байдаггүй.”

Танд дэлхий ертөнцөд хүргэх онцгой дуу хоолой бий. Бусдын бодлоос болж өөрийгөө бүү хойш тат.

  1. Хүчирхийлэл хэзээ ч хариулт болж чадахгүй

“Дайнаас сэргийлэнгээ, дайнд бэлтгэх боломжгүй.”

Бид зэвсгээ хаясан цагт л энх тайван гээч зүйлийг мэдэрнэ. Амьдрал дээр ч, дайн дээр ч тэр.

  1. Ганцаардлыг хүлээж ав

“Би бага залуу насанд хүнд бэрх, насанд хүрсэн үед бол таатай санагдах ганцаардалд амьдардаг.”

Ганцаардах үедээ та өөрийн оюун санаан дахь уран сэтгэмж, бүтээлч чанарыг олж авах болно.

  1. Авъяас, чадварыг хаанаас яаж харахаас шалтгаална

“Хүн бүр гоц авъяастан. Харин загасыг модонд авирах чадвараар нь дүгнэвэл загас насан туршдаа өөрийгөө тэнэг гэдэгт итгэж явах болно.”  

Бидний бусдаас ялгарах онцлог биднийг тодорхойлж байдаг. Өөрсдийн өвөрмөц, онцгой чанарыг хүлээн зөвшөөрснөөр биднийг тусгаарлаж байдаг шүүмжлэлээс өөрсдийгөө чөлөөлөх болно.

       10. Одоо, Энд амьдар

“Би ирээдүйн төлөө огт санаа зовдоггүй. Удахгүй хүрээд л ирнэ шүү дээ.”

Бидэнд яг одоо гэсэн энэ мөч л бий. Өнгөрсөндөө хоргодож үлдэхэд болон ирээдүйд юу болох бол гэж санаа зовниход амар амгалан байх боломжгүй.   

 

Эх сурвалж: www.hackspirit.com  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon