Нийтлэл 05 сарын 24, 2017

ФЭЙСБҮҮКТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: О.Осоржамаад олны итгэлийг даахыг хүсье

Фэйсбүүкэд хэдэн өдөр дараалан трэнд болсон хүү О.Осоржамаа олны тусыг авч санасандаа хүрчээ. Түүнд өнөөдөр Сити дээд сургуулийн жүжигчний ангид 4 жил үнэгүй суралцах эрхийн бичгийг гардуулан өгөв. Ерөнхийлөгчиийн сонгуульд  нэр дэвшигчдийн хийсэн live-аас хэд дахин их буюу 7-8К хандалт авсан нь түүнийг ийнхүү фэйсбүүк од болгож хүмүүсийн гайхшралыг  төрүүлсэн юм. О.Осоржамаа фэйсбүүкчдийн сонирхлыг гэнэт татаж үзээгүй дуулаагүй  бүхэн "Тэр чинь яадаг хүн юм гэж?" бие биенээсээ асууж сонирхоцгоож зарим нь доог тохуу хийж, зарим нь үнэн сэтггэлээсээ өрөвдөж байв. О.Осоржамаагийн  гүдэсхэн байдал нь харин урилга гардаж авахын урьд шөнө өөрөөр эргэсэн. Учир нь тэр нийтийн байрны өрөөний түрээсээ төлж чадахгүй байгаагаа хэлж удаан уйлсанд нь олон хүн эгдүүцэж үлдсэн нь туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч 22 настай шорлогчин хүү жүжигчин болох урилга хүлээн авснаар фэйсбүүк трэнд үр дүнд хүрлээ. 

 

Фэйсбүүкчдийн үүсгэсэн трэнд хүүгийн тухай яриа одоо ч үргэлжилсээр л байна. 

О.Осоржамаа ийнхүү поостлов. Харин тэр удалгүй өөрийн пэйж хуудсаа нээж 3К дагагчтай болов. 

Олны тус оломгүй далай. Одоо түүнд олны итгэлийг дааж, өөрийнхөө мөрөөдлийг бүтээх л үлдлээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon