Нийтлэл 05 сарын 29, 2017

Гадаад дахь монголчуудаас 7378 нь сонгуульд оролцохоо илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсны зэрэгцээ СЕХ сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд дараах шийдвэрийг гаргажээ.

Уг шийдвэрээр Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигчийн үнэ төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгаанд зориулсан хуваарийг гаргасан байна. Хуваариар дэвшигч тус бүрт нэг өдөрт  15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдох юм.

 Нэр дэвшигчийн саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэрийг дараалуулан бичсэн байна. Мөн СЕХ саналын хуудасны тоог сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн баталжээ.

 Гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 33 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах  албан хаагчдад зориулсан сургалт явуулсан тухай СЕХ мэдээлжээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс одоогийн байдлаар 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon