Нийтлэл 05 сарын 30, 2017

ТЭВРЭЛТИЙН ӨДӨР: KFC брэнд, Улаанбаатар Ротаракт клуб хамтран хүүхдүүд баярлууллаа

Бусдад хайраа мэдрүүлэх хамгийн сайхан аргуудын нэг нь тэврэлт юм. Бидний сайн мэдэх KFC брэнд, Улаанбаатар Ротаракт клуб хамтран асрамжийн газрын болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хайрыг түгээж, тэдэнтэй нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг уламжлалтай. 

"Тэврэлтийн өдөр"-өөр KFC Тэнгис кино театрын салбарт Баянгол дүүргийн эмзэг бүлгийн 35 хүүхдийг баярлууллаа. Энэ үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт  тэмцээн зохиож, авьяас чадвараараа шалгарсан багт KFC брэндийн хамт олны зүгээс гарын бэлэг гардуулж, хүүхдүүд баяр баясгалан, инээд хөөр дунд нэгэн өдийг аз жаргалтай өнгөрүүлсэн билээ. 

Өдөрлөгийн хамгийн чухал, сэтгэл догдлуулсан хэсэг бол “Тэврэх мөч” байлаа. Энхрий бяцхан хүүхдүүдэд тэврэлтээр дамжуулан хайр халамж, сэтгэлийн дэм өгч эргээд хүүхдүүдийн нүднээс хайр гэрэлтэх тэр мөчийг харах хамгийн сайхан гэж зохион байгуулагчид хэлсэн юм. Хүүхэд бүрийн төлөө цохилох зүрх олон байгаасай гэсэн эерэг мессежийг нийгэмд түгээж байгаа KFC брэндийн хамт олонд баярлалаа. 

Хүүхэд бүрийн төлөө цохилох зүрхээ амьлуулцгаая.

Сэтгэгдэл бичих

arrow icon