Нийтлэл 05 сарын 30, 2017

CHANEL SPRING SUMMER 2017: "Моод өөрчлөгддөг ч стиль өөрчлөгддөггүй"

Коко – бодит, жинхэнэ, амьд бүсгүй байсан. Тэрбээр үргэлж нууцлаг, хаалттай байсан, байсаар л дууссан. Коко өөрийнхөө нас сүүдэр, хаана төрсөн, гэр бүлийн гарал үүсэл, өөрт нь байгаагүй боловсрол гэх мэт бүх юмаа нуудаг байжээ.

Язгууртан гэр бүлээс гаралтай, гэр бүлийн хүмүүжил, бага нас нь сайхан өнгөрсөн гэх мэтээр өөрийнхөө тухай хүмүүст худлаа ярьдаг байсан. Коко жирийн худалдаачны гэр бүлд төрж өссөн бөгөөд аав нь оймс зардаг, ээж нь онцын зүйл хийдэггүй тариачин гаралтай янз бүрийн ногоо зардаг эмэгтэй байжээ. Түүнийг урлагтай холбох юу ч байгаагүй юм. Түүний аав нь архи уудаг, хоёр эгч, нэг ахтай байсан ч тэдэнтэйгээ өөрийгөө холбох дургуй ганцаараа төгс байхыг хүсдэг байсан нь түүнийг түүхэнд нэрээ дуурсгасан эмэгтэй болгосон. Коког таван настай байхад ээж нь нас барснаар аав нь гурвын гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадахгүй гээд «Обади» гэдэг асрамжийн  газар хүүхдүүдээ орхиод явжээ. Коко  хоёр эгчтэйгээ нэг асрамжийн газар өссөн. Тэр үед асрамжийн газрын охидод яг адилхан цагаан захтай хар даашинз өмсүүлдэг байжээ.

Коко Шанель: "Моод өөрчлөгддөг ч стиль өөрчлөгддөггүй"

Кокогийн урлан гаргасан алдарт жижиг хар даашинз нь түүний асрамжийн газар өмсөж байсан хар даашинзтай холбоотой. Тэр жижиг хар даашинзыг бүтээгээгүй харин загварын болгож хүмүүст хүргэсэн. Коко жижиш хар даашинзаа асрамжийн газар л өмсөж байснаас гадуур өмсөж явж байгаагүй бөгөөд жаахан байхдаа өмсөж байсан даашинзаа хэлбэрийг нь өөрчилж том хүнийх болгосон гэж ярих дуртай.  

Асрамжийн газраа орхисоны дараа Кокод мэргэжил байгаагүй ч тэрбээр жижиг сажиг ойр зуурын хувцас оёж сурсан байв. Коко анх дуучин болохыг хүсдэг байсан ч түүний сонирхол болон бага сага сурсан зүйл нь өөрийнх нь өссөн Мулен гэдэг хотдоо жижиг дэлгүүрт ажилд ороход тус болсон юм. Тэндээ захиалга авах, хэмжээ авах, чимэглэлийн ажил хийдэг байжээ.

Энэ зураг бол 1902 оны үед авхуулсан зураг нь. Маш туранхай  учир корсет өмсдөггүй байсан. Одоо үед анорексия гэдэг өвчинтэй юм шиг тийм туранхай байсан. Тэр нь ч нөлөөлж шулуун хэлбэрийг моодонд оруулж чадсан. Тэр үе моод бүтээгч алдарт Поль Пуаре, Пакен, Мариано Фортунигийн мандалтын үе байсан. Коко тэр үед Поль Пуаред их атаархаж өрсөлддөг байсан юм.

Зурган дээр Коко өөрийнхөө анхны оёж байсан костюмнуудын нэгийг өмссөн байна. Коко их нарийхан хүзүүтэй байсан тул тэрийгээ нууж захтай алчууртай цамц өмсдөг байсан. Энэ костюм нь яах аргагүй шинэлэг байж чадсан. Хэдий сувдан  зүүлт дээр нь зүүе гэсэн ч тухайн үед түүнд тийн их мөнгө байгаагүй билээ.

Ер нь хувцас хийхдээ үргэлж аль болох өөрийнхөө өө дутагдлыг нуудаг байсан нь түүний загваруудад их нөлөөлдөг байсан. Коко эрэгтэй хувцсанд маш их дуртай бөгөөд энэ нь түүний бисексуал байсантай холбоотой. Найз залуу Боя Кепелынх нь хувцаснууд түүнд маш их таалагддаг байжээ. Түүний цамц, зангиа, галифе өмдийг нь ч хааяа өмсчихдөг төдийгүй Коко өөрөө ч эрэгтэйлэг дүр төрхтэй байжээ. Бусдын хувцсандаа тусгаагүй зүйлийг оновчтой оруулж өгж чаддаг авьяас Кокод байсан. Коко урт хэлхсэн шүр сувдыг ч санаачлаагүй моодонд оруулж чадсан. Тэрбээр халаасыг ч би бүтээсэн гэж ярьдаг.

Коко дээдсийн хүрээлэнд орж, оросын цагаач сүүлчийн эзэн хааны үеэл ноён Дмитрий Павловичтэй учирсан. Дмитрий Павлов нь Кокогийн үеийн үнэхээр сайхан залууд  тооцогддог байжээ. Түүнтэй байх үедээ Коко загвартаа орос стилийг их оруулдаг байсан. Коко хэзээ ч нэг их өнгө ашигладаггүй байсан нь олон өнгө ихэмсэг тансаг хувцсыг бий болгохгүй гэж үздэг байсантай нь холбоотой.

Коко Шанель 1971 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр таалал төгсчээ. Хувийн амьдрал, хайр дурлал нь бүтэлгүй байсан ч нэр алдар, хэмжээлшгүй их хөрөнгийг өөрийн хүч хөдөлмөрөөр цогцлоосон хүчтэй эмэгтэй байв.

КОКОГИЙН ЗӨВЛӨГӨӨ: ЭМЭГТЭЙ ХҮН АЖИЛЛАЖ Л БАЙХ ЁСТОЙ, АЖИЛ ЭМЭГТЭЙ ХҮНД ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ

Шанель хэзээ ч нойргүй хонож ажиллаж байгаагүй. Нойргүй хоносны маргааш гараас юу ч гарахгүй гэж боддог байсан учир өдөрт заавал 7-8 цаг онгорхой цонхтой унтдаг байсан.

- Коко Шанель ихэвчлэн жимс ногоо, загасаар хооллодог байсан.

- Эмэгтэй хүн ажиллаж л байх ёстой, ажил эмэгтэй хүнд эрч хүч өгдөг гэдэг байжээ.

- Өөрийгөө хайрла, өөрийнхөө чих, нүд, өөрийнхөө бодлыг, өөрийнхөө нойрыг хайрла гэдэг байжээ.

- Бүх юм таны гарт байдаг учир тэрийгээ тавьж болохгүй.

- Таны царай зүс 20 насанд ямар байхыг байгалиас заяадаг, харин 50 настай байхдаа ямар байх нь таниас хамаарна.

- Эмэгтэй хүнийг хөгшин харагдуулах зүйл бол хэтэрхий баялаг костюм.

- Хөгшрөлт хайраас хамгаалахгүй, харин хайр хөгшрөлтөөс хамгаална.

- Сольшгүй байхын тулд үргэлж өөрчлөгдөж бай.

- Ажиллах цаг бий, хайрлах цаг бий, харин өөр цаг байхгүй.

 

CHANEL SPRING SUMMER 2017

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon