Нийтлэл 05 сарын 31, 2017

Чагтлагдсан сэдэв: ТАМХИГҮЙ ӨДӨР

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нд Дэлхийн Тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1987 оноос хойш Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ тамхины хор хөнөөлийн талаархи олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх түүнд анхаарал хандуулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хийдэг байна. Жишээ нь 2010 онд Австралийн төрийн байгууллага, эмнэлэгүүдэд тамхи татахыг хориглосон байдаг аж.

Дэлхийн олонхи орнуудад "Тамхины хяналтын хууль" батлагдсан байдаг. БНХАУ-ын Бээжин, Шанхай зэрэг хот болон зарим мужуудад нийтийн тээвэр, интернет кафе, спорт цогцолбор, ресторан, төрийн байгууллагуудад тамхи татахыг хориглосон байдаг. Мөн дэлхийн 29 орон тамхины ямар нэгэн хэлбэрийн сурталчилгааг бүрэн хориглосон байдаг.

Жиргээчид Дэлхийн Тамхигүй өдрийн талаар #worldnotobaccoday гэсэн хаштагтай жиргэж байна.

CGTN “Жил бүр тамхины хор уршигаас болж 7 сая хүн нас бардаг.” хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага анхааруулсан тухай жиргэжээ. 2015 оны нэгэн судалгаагаар 933.1 сая хүн тамхи татдаг гэж дүгнэсэн байдаг.

ENSP Брюселль хотод Дэлхийн Тамхигүй өдрийг тохиолдуулан хийсэн үзүүлэнгийн зургийг жиргэв.

All India Radion News Элсээр урласан тамхины эсрэг сурталчилгааны бүтээлийн зургийг харуулжээ. Энэтхэгийн уран бүтээлч Манас Сахүү энэ бүтээлийг урласан байна. Энэтхэг улс дэлхийн хамгийн их хэрэглээтэй улсуудын нэг бөгөөд Энэтхэгт 103 сая орчим хүн тамхи татдаг аж.

Сэтгэгдэл бичих

arrow icon